НОБГ: Гал түймрийн зургаан дуудлагын тав нь шар өвс шатсан дуудлага ирж байна

О.Шүрэнцэцэг
2020/04/05

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдрийн байдлаар гал түймрийн зургаан дуудлага ирсэн талаар мэдээллээ. Ирсэн дуудлагаас тав нь шар өвс шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Хүннү моллын зүүн урд Арцатын аманд нэг га шар өвс шатсан дуудлага 13:39 цагт ирж 14 алба хаагч унтраахаар ажиллаж байна. Мөн Сүхбаатар дүүргийн 19-р хороонд байрлах "Шарга морьт"-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатжээ. Одоогийн байдлаар галыг унтрааж, шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж буй юм. НОБГ, НЦУГ, НБОГ хамтарсан эрчимт эргүүл нэмэлтээр ажиллуулахаар болсон ба хуурайшилттай байгаа энэ үед иргэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 1 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 4 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 4 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 4 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 5 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 6 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ Өчигдөр
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр