Дархан-Уул, Сэлэнгэ аймагт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн

О.Шүрэнцэцэг
2020/04/02

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нэг улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 206 улсад халдвар бүртгэгдлээ.

Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг нийт хоёр сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан.

Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 33 минутын өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 47 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 21 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 21 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 23 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28