Манай улсын 5600 иргэн эх орондоо ирэх хүсэлтэй өгчээ

О.Шүрэнцэцэг
16 цагийн өмнө

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 
Гадаад улсаас монгол иргэдээд татах тусгай нислэгийн талаар албаныхан мэдээлж байна. Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар дэлхийн 45 бүс нутгаас 5,600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна.

УОК-оос шийдвэрлэсний дагуу 4 сарын 2-ны өдөр Сөүлээс , 4 сарын 3-ны өдөр Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа бэлтгэл ажлаа хангаад явж байна. Олон нийтийн зүгээс буруу ташаа мэдээлэл гаргах, гүтгэх байдал гараад буй тул Гадаад харилцааны яамнаас албан ёсны тайлбар мэдээлэл өгье.

Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Истанбул, Москва, Берлин чиглэлээс ирэх хүсэлтэй Монгол Улсын иргэдийг тодорхой шалгуур тавьж, элчин сайдын газар болон консулын газраас бүртгэл хийсэн. Энэ бүртгэл нь нэг онгоцоор хязгаарлагдаагүй. Тухайлбал, эхний удаа тусгай нислэгээр иргэдийг авч ирэхээр бүртгэл явуулахад Сөүл дэх элчин сайдын яаманд хоёр хоногийн турш 500 гаруй хүн өөрийн биеэр оочирлож байгаад бүртгэлээ хийлгэсэн. Тэгэхээр энэ удаагийн нислэг нь шинээр иргэдийг бүртгэж аваад авч ирэх гэж буй явдал биш. Өмнө нь буюу арав гаруй хоногийн өмнө бүртгүүлчихсэн байсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг очиж авах гэж байгаа хоёр дахь нислэг гэж ойлгох нь зүйтэй. Элчин сайдын яам шинээр бүртгэхгүй байна, хүсэлт авахгүй утсаа авахгүй байна гэх маш их шүүмжлэл гарч байна.өмнө нь бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг МИАТ компанид өгөөд билет бичээд явж байгаа. Билет бичих явцад ямар  нэгэн шалтгаанаар билет авахгүй гэх асуудал гарч байгаа тул дараагийн бүртгэлд байгаа хүнийг шилжүүлэх байдлаар зохицуулж байна. Үүнд элчин сайдын яамны ажилчид болон МИАТ компанийн ажилчид ямар нэгэн байдлаар авлига аваагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 11 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 15 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28