Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН

19 цагийн өмнө

Энэ сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр  ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг нижгэр тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан шар айргийнхаа аягаар толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэрэг “Энканто Булл”-ын VIP өрөөнд болжээ.

Улс даяараа  онц дэглэм тогтоож олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа энэ үед хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд ийнхүү архидан согтуурч, нэгнийхээ эрүүл мэндэд халдаж байгаа энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй нь бүр сонин. Тэгвэл бид энэ удаа хэргийн баримт болгон тухайн үеийн дүрс бичлэгийг олон нийтэд хүргэж байна.


Үзэгч таны харж байгаа дүрс бичлэгт, ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа н.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарыг шилэн аягаар дараа нь архины шилээр толгой руу нь цохиж байгаа нь харагдаж байна.

Энэ хэрэг цагдаагийн байгууллагын бүртгэлд ороогүй гэх бөгөөд хуулийн байгууллагынхан нэлээдгүй нууцалж байгаа хэрэг юм. Түүнчлэн зодооны үеийн дүрс бичлэг зэрэг баримтууд хангалттай байхад Прокурорын байгууллага нөлөөнд орж, хэргийг хаах гэж байгаа гэх мэдээлэл ч бидэнд байна.

Тагнуулын ерөнхий газар гэх хууль сахиулах, хяналт тавих чиг үүрэг бүхий энэ томоохон байгууллагын удирдлагууд өөрсдөө гэмт хэрэгт холбогдох, үйлдэх, хардлага дагуулах зэргээр асуудал дагуулж байгаа нь харамсалтай.

ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэл нь өөрийн хүүгийнхээ нэрээр алтны уурхайг гурван компаниар дамжуулж нуусан, ТЕГ-ын тусгай үүрэг бүхий алба хаагчид дээрэм хийж, иргэнийг хохироосон зэрэг хэргүүд шийдвэрлэгдээгүй байхад ийнхүү хэлтсийн дарга нь онц дэглэмтэй үед согтуурч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан нь ТЕГ гэх энэ томоохон байгууллага удирдлагагүй болсон мэт харагдаж байна.

Тиймээс хөл толгойгүй энэ байгууллагын шууд удирдлага болох МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхаарлаа хандуулах шаардлага нэгэнт иржээ. Бид энэ хэргийг нэхэн сурвалжлах болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28