ОБЕГ: Ахуйн гал түймрийн улмаас нийт 33 хүн нас баржээ

О.Шүрэнцэцэг
2020/03/27

Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35,7  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27,3 хувиар өссөн байна.

Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14,810 га хээр нийт 14,832 га талбай түймэрт өртсөн байна.

Гал түймрийн урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг 4,641 байгууллага, аж ахуйн нэгж, 50,349 айл өрхөд, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 33,617 зөрчил дутагдал илрүүлэн, 15,176 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулж, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар  98,9 сая төгрөгөөр торгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 7 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 7 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 9 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 9 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 10 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 11 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 11 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 11 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 12 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 12 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28