Тусгай нислэгээр ирэх иргэд тусгаарлах байрны 1,050.000 төгрөг төлнө

О.Шүрэнцэцэг
2020/03/27

Улсын Онцгой комиссын өчигдрийн  хуралдаанаар иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгосон. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 2, 3-нд Сөүл, Токиогоос тусгай нислэгээр ирэх иргэд тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрийг төлөх юм.

ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5,5-19 хоног байлгах тухай зөвлөмж, мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс 8 хоногийн дараа шинэ коронавирус илэрсэнтэй холбогдуулан ийнхүү хугацааг сунгасан бөгөөд өдрийн 50 мянган төгрөгөөр тооцож тусгаарлах байрны төлбөрийг авах юм.

Харин гэнэтийн шийдвэр гарсантай холбоотойгоор өмнө нь ирсэн, тусгаарлалтад байгаа 1000 орчим иргэний нэмэлт долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэх ирэгд шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх шаардлагыг тавина гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 6 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 6 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 8 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 9 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 9 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 11 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28