“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ

О.Шүрэнцэцэг
2020/03/25

Малчдыг нийгмийн чинээлэг дундаж давхаргад хүргэж, ядуурлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрөлийг зогсоох зорилготой “Чинээлэг Малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр боллоо.

 “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын Хөвсгөл аймаг дахь салбар нэгжийн захирлаар Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар  томилогдон ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах гэрээгээ байгуулж, тамга тэмдгээ гардсан юм.

Хөвсгөл аймаг 17 мянган малчин өрхтэй, зургаан сая гаруй толгой малтай. Малынхаа тоогоор улсад тэргүүлдэг хоёр аймгийн нэг бөгөөд 2019 оны мал тооллогоор Хөвсгөл аймгийн нийт малын 50 хувь нь хонин сүрэг байна. Гэвч нийт гурван сая хонины 1,3 сая нь буюу 40 хувь нь л хээлтэгч мал байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, бэлчээрээ хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Хөвсгөл аймгийн бэлчээрийн 40 хувь нь доройтсон. Харин нийт малчин өрхийн 70 орчим хувь нь 100-500 тооны хоньтой гэсэн судалгаа бий. Тиймээс тус хөтөлбөрөөс санал болгож байгаа “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөл Хөвсгөл аймагт бэлэн гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд  цөөн тооны малдаа түшиглэн хэрхэн ашиг олж, баян чинээлэг болох бизнес загварыг Хөвсгөлчүүдэд заана.

Хөвсгөл аймаг дахь салбар нэн тэргүүнд сум, баг бүрийн малчдын төлөөллийг хамруулсан сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх сургалтыг зохион байгуулах юм байна. Цаашлаад сургалтад хамрагдсан малчдад  түшиглэн бизнесийн загвар өрх, шилмэл үүлдрийн үржлийн хонин сүрэг бий болгох зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-ын 21 аймаг 330 суманд хүрч ажиллах зорилго ийнхүү эхэлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 25 минутын өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 28 минутын өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 2 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 3 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28