Нүд нь гэмтэж, идээлсэн эмэгтэй эмнэлгийн байгууллагад хандсанаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шалгагдаж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/03/24

Хэнтий аймгийн Батноров суманд амьдардаг 50 настай эмэгтэйн баруун нүд гэмтсэн, идээлж, бугласан байдалтай эмнэлгийн байгууллагад ханджээ. 

Гэмтлийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр нөхөр нь болох 62 настай Б согтуурсан үедээ зодож, гэмтээсэн байж болзошгүй гэх гомдлын дагуу хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Уг гомдол гуравдугаар сарын 19-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд хохирогч бэртэл авснаасаа хойш арав гаруй хоног эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй байснаас ийнхүү идээлж, буглажээ. Тэрбээр Улаанбаатарт ирж, эмнэлгийн тусламж авч байгаа юм байна. 

Хохирогчийн тухайд “нөхөр маань зодоогүй. Би өөрөө юм мөргөчихсөн юм” зэргээр тайлбар хэлж байгаа ч бусад гэрчүүдийн мэдээллээр хэргийг шалгаж байгаа аж. 

Энэ мэт ахуйн хүрээнд архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн нэгнийхээ эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хэрэг гарсаар байна. Иймд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ахуйн хүрээнд олуулаа цуглан архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 10 минутын өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 47 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 50 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 56 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 2 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 17 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27