Талийгаач С.Болормаагийн шүүх шинжилгээний хариу гарчээ


Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дарга С.Болормаа учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.

Түүний цогцост хоёрдугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ээс шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу гарах хуулийн хугацаа гуравдугаар сарын 16-аар дуусгавар болсон.

Тэгвэл уг шинжилгээний хариу 19-ний өдөр гарч, ШШҮХ-ээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар луу шуудангаар явуулжээ.

Харин талийгаачийн ар гэрийнхэн уг шинжилгээний хариутай танилцахад “Үхлийн шалтгааныг тогтоогоогүй. Автомашины суудлын бүрээс, талийгаачийн хувцас зэрэгт үзлэг, шинжилгээ хийсэн дүгнэлтээс өөр зүйл байгаагүй” гэв.

Тиймээс ар гэрийнхэн нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжилгээний дүнг цагдаа болон Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний байгууллагаас нэхэн тодруулахад “Улаанбаатараас ийм л хариу ирсэн. Үхлийн шалтгааны дүгнэлт ирээгүй” гэсэн хариуг өгчээ. Талийгаачийн амиа алдах шалтгаан болсон үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу яагаад гарахгүй байна вэ? Эсвэл ШШҮХ-ээс гаргасан дүгнэлтийг орон нутагт нуусан уу гэдэг асуултууд ар гэрийнхэнд нь байна. Энэ хэрэг бол улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, онц нөхцөлд гарсан хүний амь хохирсон хэрэг. Хэрэг гарах шалтгаан болсон байж болзошгүй архидалт аймгийн  нутгийн удирдлагын ордонд буюу Засаг даргын тамгын газрын байранд, төрийн албан тушаалтнууд архидсанаас үүдсэн байж болзошгүй хэрэг. Гэтэл уг архидалтад оролцсон хэмээн нэр дурдагдсан аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр, Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор яригдаж байсан Д.Отгонбаяр, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Баттайван нарын эрхмүүд ажлаа хийсээр л байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн албаны байранд нутгийн удирдлагууд архидсан, түүнээс нь үүдэлтэйгээр нэгэн эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гараад байхад албан тушаалтнуудад хариуцлага тооцох систем алга байгаа нь харамсалтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 1 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 1 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 3 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 3 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 4 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 5 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 5 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 6 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 21 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28