2123 хүнд хэрэглүүлэх хэмжээний хар тамхийг хураан авлаа


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, зарж борлуулдаг зохион байгуулалттай этгээдүүдийг олж тогтоох, баривчлах ажиллагааг тогтмол явуулж, аливаа мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулагдахаас өмнө хураан авах, таслан зогсоох ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна.

2020 оны 02 дугаар сард явуулсан тусгай ажиллагаагаар хар тамхи улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 2, бусдад худалдсан болон худалдахыг завдсан 7 этгээдэд холбогдох 5 гэмт хэргийг илрүүлж, эд мөрийн баримтыг хураан авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэхүү ажиллагааны хүрээнд эд мөрийн баримтаар хураагдсан химийн гаралтай сэтгэцэд нөлөөт бодисыг олон улсад ашиглагддаг “хүний нэг удаагийн хэрэглээний дундаж тун хэмжээ”-ээр тооцоолоход 2123 хүний 1 удаагийн хэрэглээг таслан зогсоож, хууль бус эргэлтэд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлсэн байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 20 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 25 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27