БСШУС-ын сайд Е.Баатарбилэг: Хоцрогдлыг нөхөхийн тулд дөрөв ба тавдугаар саруудын бүх бямба гарагуудад хичээллэнэ


ЗГ-аас шинэ коронавирусийн тархалтаас урдчилсан сэргийлэх зорилгоор боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт гаргасан тогтоолын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Е.Баатарбилэг тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр: 

-Хорио цээрийн дэглэмийг гуравдугаар сарын 29-н хүртэл сунгаж, 30-аас хичээл орохоор болгосон. ТВ хичээл заасан багш нар холбогдох цалин хөлсөө аваад явж байна. Амралтын дөрвөн долоо хоногоор сунгахаар болсон. Хичээл тарах хугацаа, ЭЕШ, их дээд сургуулиудын элсэлтийн арга хэмжээг хойшлуулахгүй. Энэ дөрвөн долоо хоногийн яаж нөхөх вэ гэхээр? Гуравдугаар улирлын амралтын 1 долоо хоногийг амраахгүй. Тэгээд дөрөв ба тавдугаар сард ямар нэг амралтгүйгээр бүтэн хичээллэнэ. Дээр нь дөрөв ба тавдугаар саруудын бүх бямба гарагуудад хичээллэнэ. Энэ бол найман бямба гарагт хичээл орохоор болж байна. Анги дэвших ба төгсөх шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлнэ. Ийм замаар энэ дөрвөн долоо хоногийн хичээлийг нөхөх юм. Гуравдугаар сарын 2-н хүртэл бид ТВ хичээлийн үргэлжлүүлнэ. Цагаан сарын долоо хоногт Иргэний ёс зүйн боловсрол, Монгол ёс хүмүүжлийн хичээлийг өдөр болгон явуулна. Ингээд цэцэрлэг ба ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 1-ээс, 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс амарна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-аас 11-ий өдөр зохион байгуулна. Их дээд сургуулийн амралтыг зургаадугаар сарын 15-н гэхэд дуусгасан байхаар зохион байгуулна. Их дээд сургуулиудын бүх курсүүдийг мөн зургаадугаар сарын эхээр дуусгахаар төлөвлөж байгаа. Санхүүгийн болон бусад асуудал үүсвэл их дээд сургуулиуд өөрсдөө шийднэ.

Соёл, спортын бүх арга хэмжээг хойшлуулсан. Үндэсний шигшээ багийн тамирчид Олимпын тэмцээнд оролцох оноо цуглуулахаас бусад олон улсын тэмцээнд оролцуулахгүй.

Шинжлэх ухааны байгууллагууд 0-5 настай хүүхэдтэй ажилтнуудын ажлын цагийг 5 цаг болгон буулгаж зохицуулалт хийж байна. Гэртээ хүүхдээ харах цалинтай чөлөө олгох талаар зохион байгуулалт хийх чиглэл өгсөн. ЭМЯ, ХНХЯ, Боловсролын яамны хамтарсан тушаал гарсан.

Дотуур байрны хүүхэд, үдийн цайны хөтөлбөрөөс мөнгө хэмнэгдсэн. Үүнийг зөвхөн салбар доторх илүү цагаар ажилласны хөлс, зөвхөн тухайн байгууллагад шаардлагатай ариутгалын бодис авах зэрэгт чиглүүлэгдэнэ. Өөр ямар нэг зүйлд зарцуулах боломжгүй.

Сургуулийн хичээл эхэлмэгц эхний долоо хоног бататгах хичээл орно. ТВ хичээлийг 20 минут байна гэсэн яриа байгаа. Хичээлийн 40 минутын турш багш ганцаар яриад байдаггүй. Багшийн заах, ярих хугацаа нь 20 минутад багтдаг тул ийм хугацаатай болгосон. ТВ нэвтрүүлэгтэй холбоотой нэмэлт зардал гарч байгаа. Үүнийг үдийн цайны хөтөлбөрөөс хэмнэсэн мөнгийг шилжүүлэх зэргээр төсөвт хүндэр учруулалгүйгээр шийдэж байгаа. Яг одоо төсвөөс 92 сая төгрөгийн зардал гараад байна. Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаа хэвээр байгаа. Хувийн сургуулиуд ялаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Днжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 40 минутын өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 46 минутын өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 54 минутын өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 13 цагийн өмнө
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 14 цагийн өмнө
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 17 цагийн өмнө
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 20 цагийн өмнө
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав 21 цагийн өмнө
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй 23 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ 23 цагийн өмнө
 “Монголд хуурамч тамхи байдаггүй” гэдэг судалгааны дүн гарчээ 23 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Монгол, Узбекистаны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ Өчигдөр
Ойн, хээрийн түймэртэй холбоотой БОУАӨ-ийн сайд холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө Өчигдөр
​"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Лхагвадуламыг томилжээ Өчигдөр
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа Өчигдөр
Хөвсгөл аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэнэ Өчигдөр