2026 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН ТОГЛОЛТ ИТАЛИД ЗОХИОГДОНО

О.Шүрэнцэцэг
2019/06/25

Швейцарийн Лозанна хотод Олон улсын Олимпын хорооны 134 дэх удаагийн хуралдаан явагдаж, 2026 оны Өвлийн тоглолт явагдах газрыг тодорхойлов. Италийн Милан ба Кортина-д'Ампеццохотууд Өвлийн Олимпын эздээр тодорлоо.Өвлийн Олимпын XXV наадмын эзэн болохын төлөө Шведийн Стокхольм хот мөн өрсөлдөж байсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 47 нь Италийн мэдэгдлийн төлөө 34 нь Шведийн төлөө өгч, нэг хүн түдгэлзсэн байна.

ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах "Бид өвлийн спортын арвин их уламжлалтай улс оронд гайхамшигтай Олимпиад болно гэдэгт найдаж болно. Италийн хөгжөөн дэмжигчдийн эрч хүч нь зохион байгуулагчдын туршлагатай хослоод дэлхийн шилдэг тамирчдад төгс уур амьсгал бүрдүүлэхэд тусална" гэжээ.Ингэснээр Итали нь Олимпын тоглолтыг дөрөв дэх удаагаа хүлээн авна. 1956 оны Өвлийн тоглолт Кортина-д'Ампеццод, 1960 оны Зуны тоглолт Ромд, 2006 оны Өвлийн тоглолт Турни хотноо тус тус болж байсан юм.Харин Шведийн Стокхольм хот нь 1912 онд Олимпын тоглолтыг хүлээн авч байсан. 1956 оны Зуны тоглолтыг Австралийн Мельбурнд зохион байгуулахад эзэн хот нь морин спортын төрлийг явуулах боломжгүй болсноор Стокхольм хот хүлээн авч байсан. Шведийн нийслэл нь 2004 оны тоглолтыг явуулах хүсэл гаргасан ч Афина хотод ялагдаж байсан юм. Ингэснээр 1912 оноос хойш Швед нь Олимпын тоглолт явуулахаар найман ч удаа хүсэлт гаргаад амжилтад хүрч чадаагүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 13 минутын өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 30 минутын өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 39 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 55 минутын өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 58 минутын өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 2 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 2 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 2 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 2 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 3 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо 19 цагийн өмнө
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү 19 цагийн өмнө
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ 20 цагийн өмнө
П.Наранбаяр: Элсэлтийн шалгалтын материал задраагүй гэдгийг хариуцлагатай хэлье 21 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг томиллоо 21 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 21 цагийн өмнө
Монгол Улсаас НҮБ-д хүргүүлэх үндэсний илтгэлийг бэлтгэхэд УИХ-ын оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна 23 цагийн өмнө
“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжиж байна 23 цагийн өмнө