"РИО ТИНТО"-ГИЙН УДИРДЛАГУУД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХГҮЙ ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/05/06

"Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн тэргүүн Арнауд Суарат Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ. "Рио Тинто"-гийн удирдлагууд энэ асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах хүсэлт тавьсан байна. Харин УИХ-ын даргын өмнөөс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тэдэнтэй уулзжээ.

Энэ үеэр "Рио Тинто" группийн удирдлагууд "Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь эзэмшигчдийн гэрээ, Дубайн гэрээнд нэг ч цэг таслал, үг өгүүлбэрийн өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ийнхүү Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал ирэх өдрүүдэд улстөрийн хүрээнд нэлээд шуугиан дагуулах нь тодорхой болчихлоо. УИХ энэ долоо хоногт Оюутолгойг шалгах ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэх товтой байна. Түүнчлэн АТГ-аас Оюутолгойд хийсэн шалгалт, Аудитын байгууллагаас Дубайн гэрээнд хийсэн шалгалтын дүгнэлтээ мөн УИХ-д хүргүүлээд байгаа билээ.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 5 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 7 минутын өмнө
"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хаана 13 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 21 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27