Н.АЛТАНХУЯГ НАМААСАА ХӨӨГДЖЭЭ


Ардчилсан намын удирдлагууд дотоод аудитын шалгалт оруулжээ. Энэхүү шалгалтаар 2008-2016 он хүртэлх намын санхүү, эд хөрөнгийн бүртгэлийг шалгасан бөгөөд эхний ээлжид найман тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байж болзошгүй байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар Соёлын төв өргөөний хүзүүвчинд байрлаж байсан АН-ын байрыг долоон тэрбум төгрөгөөр зарсан асуудал болон "Шинэ байр барина" хэмээн гишүүдээсээ хандив цуглуулж, "Алт", "мөнгөн" тоосго зарсан мөнгө гээд нийтдээ найм орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа аж. Үүнээс тодорхой болсон нь Н.Алтанхуяг намын даргаар ажиллаж байхдаа тус мөнгөнөөс өөртөө шинэ Лексус 570 автомашин авахуулаад түүнийгээ хүлээлгэж өгөлгүй завшсан. Мөн тус намд бүртгэлтэй тоног төхөөрөмжүүдийг тонож, санхүүгийн тайлан бүртгэлгүй их хэмжээний мөнгө (найман тэрбум) бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж авсан асуудлууд багтаж байгаа гэнэ. АН-ын удирдлагууд уг асуудлаар удахгүй хууль хяналтын байгуулагад хандана гэсэн мэдээлэл байна. Дашрамд дурдахад, Н.Алтанхуяг нь АН-ын даргаар зургаан жил ажиллах хугацаандаа Шадар сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж, Цэвэр агаар сан, Эрдэнэс-Тавантолгой, Багануурын нүүрсний гэх нийтдээ 50 орчим тэрбум төгрөгийн авлигал, хээл хахууль, албан тушаалын хэрэгт нэр холбогдож байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 40 минутын өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 44 минутын өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 2 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 2 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 3 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 4 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 5 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 20 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28