ТВ5 ТЕЛЕВИЗ “МАКСИМА МЕДИА” ХХК-ИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТИЙН СУДАЛГААНААС АЛБАН ЁСООР ГАРЧ БАЙНА


ТВ5 телевизийн удирдлагын баг "Максима"телевиз үзэлтийн судалгааны үр дүнтэй санал нийлэх боломжгүй, хэд хэдэн эргэлзээтэй зүйл байгаа учраас ийм шийдвэрт хүрч байна.

1. "Максима телевиз үзэлтийн нэгдсэн судалгаа" гэж тайлан гаргадаг боловч энэ нь зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд байдаг. Гэтэл Монгол улсын хүн амын тал нь хөдөө орон нутагт амьдарч байна.

2. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд телевиз үзэлтийн судалгааны байгууллага бий. Гэхдээ судалгааны байгууллагад телевиз, төрийн байгууллага, зар сурталчилгаа олгодог аж ахуй нэгжүүдийн төлөөлөл багтаж судалгааны дүнд давхар хяналт тавьдаг. Мөн судалгаа явуулж буй айл өрхүүдийн тоог жил бүр нэмэгдүүлэх шатлалтай явагдаж дөрвөн жилийн дараа судалгаанд хамрагдах айл,өрхүүдээ сольдог байна. Мөн гадаад, дотоод аудитын шалгалт тогтмол орж судалгааны үр дүн үнэн эсэхийг нягталдаг нь олон улсын жишиг юм.

3. Максима судалгаа нийт 100 айлд16-24, 25-34, 35 аас дээш эрэгтэй, 35 аас дээш эмэгтэй гэсэн дөрвөн насын ангилалтай хийгддэг. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй гэж үзвэл нэг дүүрэгт 11 айл оногдоно. Харин 11 өрхөө дөрвөн насны ангилалд хуваахад гурван хүн судалгаанд хамрагдах юм. Өөрөөр хэлбэл нэг дүүргийн 16-24 насны залуусын юу үзэж байгааг гурван хүний телевиз үзэлтээр дүгнэх болж байгаад бид эргэлзэж байна.

Жишээ:Өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй олон телевиз өөр өөрийн гэсэн мэдээ мэдээлэл хүргэж, контент бэлтгэж байна. Гэвч аль нь өндөр рейтингтэй вэ гэдгийг харуулсан үр дүнд манай телевиз мөн л эргэлзэж байгаа юм. Тухайлбал 2018 онд ТВ5 Телевиз Пёнчаны өвлийн олимпийг дангаараа дамжуулсан. Уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрөл дэлхийн нийтийн анхаарлыг татаж монголын үзэгчид ч шимтэн үзсэн. Гэтэл зөвхөн цэнхэр дэлгэцээр дамжуулсан энэ тэмцээн Максима судалгаанд нэг ч дурьдагдаагүй нь итгэхгүй байх том үндэслэл болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 1 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 19 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27