“ДАРАЛТ ХЭМЖИЛТИЙГ ДАДАЛ БОЛГОЁ” УРИАТАЙ САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ


Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг "Даралт хэмжилтийн сар" болгон зарлах болсон билээ. "Даралт хэмжилтийн сар"-ын аянд өдгөө 100 гаруй орон нэгдэж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, "Оном", сан, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэгээс хамтран 2019 оны тавдугаар сарын 01-нээс 30-ны хооронд "Даралт хэмжилтийг дадал болгоё" уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах сарын аяныг эхлүүллээ.

Даралт хэмжилтийг нийслэлийн 142 өрх, дөрвөн тосгон, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, "Монос", "Ази Фарма", "Тавин ус", "Нахиа" эмийн сангийн салбарууд, ажлын байр, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Түүнчлэн дэлхий нийтээрээ цусны даралт ихсэлттэй тэмцэх өдөр буюу тавдугаар сарын 17-нд мэргэжлийн холбоод хамтран Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд "130/80" сэдэвт нотолгоонд суурилсан даралт ихсэлтийн менежмент сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах юм.

Дашрамд дуулгахад, дэлхий дахинд жил бүр 9.4 сая хүн даралт ихсэлт өвчний хүндрэл болох зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээс болж нас бардаг байна. Нөгөөтэйгүүр, дэлхий дээрх насанд хүрсэн хүн амын гуравны нэгд тохиолддог даралт ихсэх өвчин нь хүн төрөлхтөний түүхэнд мэдэгдэж байгаа хамгийн том тахал юм.

Манай улсад зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны тогтолцооны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Тухайлбал, зуун мянган хүн амд ногдох тархины цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт бичигдэж, дэлхийн дунджаас бараг 4 дахин их байгаа тоо баримт бий. Эдгээр тоо баримт нь нийт хүн амын дунд цусны даралт ихсэлтээс сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягыг дэмжин дэлгэрүүлэх, цусны даралт ихсэлттэй хүмүүсийн эмчилгээ, хяналтыг сайжруулах нэн тулгамдсан шаардлага байгааг харуулж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 1 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 1 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 2 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 3 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 19 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27