Хойд эцэгтээ зодуулж, есөн удаагийн хүнд хагалгаанд орсон дөрвөн настай хүүгийн талаарх сурвалжлагыг бид өчигдөр 23.00 цагаас эхлэн цувралаар хүргэж байгаа билээ. Хүүгийн бие толгойгоо даах, шингэн зүйлээр хооллох хэмжээнд сайжирч одоогоор "Хүүхдийн төв сувилал"-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Дөрвөн настай Энхүүлээ хүү ирэх лхагва гарагт сувилалаас гарах бөгөөд тэд очих газаргүй болоод байгаа. Учир нь хойд эцгийнх нь ээж хөвгүүд болоод тэдний ээжийн хувцасыг Тодзаяагийн гэрээс ачуулаад байгаа. Хүүгийн эмээгийнх айлын хашаа түрээслэн дөрвөн ханатай гэрт амьдардаг.
Олон удаагийн хагалгаанд орсон, биеийн байдал нь дээрдээгүй, асаргаа сувилгаа шаардлагатай хүүг гэр хорооллын орчинд гаргах нь эрүүл ахуй, ариун цэвэр талаасаа нийцэхгүй гэдгийг эмч зөвлөсөн.
Манай сурвалжлагын дагуу маш олон хүн, албан байгууллага манай редакци руу хандаж хандив тусламж өгөхөө илэрхийлж байгаа тул бид хүүг орон байртай болгохоор албан ёсоор хандивын аяныг эхлүүлэн, зохион байгуулахаар болсноо мэдэгдэж байна. Уншигч та манай сэтгүүлч Ц.Анхзултай 90119198 дугаараар холбогдох боломжтой.
Хандивын данс ХААНбанк 5005550384 Ч.Оюунтунгалаг данс /Энхүүлээгийн ээж/
Худалдаа хөгжлийн банк 424003489 Ч.Оюунтунгалаг данс /Энхүүлээгийн ээж/
ЭНХҮҮЛЭЭГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ СУРВАЛЖЛАГЫГ http://zarig.mn/d97 -ЭЭС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна