ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМ ДУНДЫН ОЙН АНГИД ОЙН ЗУРВАС БҮХИЙ 624 ГА ГАЗАР ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ

О.Шүрэнцэцэг
15 цагийн өмнө

Монгол-Солонгос хоёр улсын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургыг багасгах зорилгоор "Ногоон хэрэм" төслийг эхлүүлсэн. Төслийн I үе шат амжилттай хэрэгжиж, Өмнөговь аймагт 100 га ойн зурвас, заган ойн нөхөн сэргээсэн 500 га, мод үржүүлгийн 24 га газар бүхий нийт 624 га газар, сургалтын төвийг орон нутгийн ойн ангид хүлээлгэн өгөх гэрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Жэ Нам, Ногоон хэрэм төслийн захирал Сон Ин Гён нар гарын үсэг зурлаа. Дээрх талбайг улсын ойн санд бүртгэж, Өмнөговь аймгийн Сум дундын ойн анги хариуцан хамгаалах юм.

Н.Цэрэнбат: "Ногоон хэрэм" бол Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй төсөл учир орон нутгийн удирдлагууд онцгой анхаарах хэрэгтэй

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Ногоон хэрэм" төслийн хамт олон говь, цөлийн бүс гэж бэрхшээлгүй, усны дутагдал, шороон шуургатай гэж халшралгүй Өмнөговь аймагт 500 га ойн зурвас, 1540 га заган ойг нөхөн сэргээх ажлыг хийж, говийн ховор ургамлыг нутагшуулах мод үржүүлгийн газар, сургалтын төв байгуулж, мянга мянган иргэд, хүүхэд, багачуудад экологийн боловсрол олгож, 2017 он хүртэл Даланзадгад 489, Баянзагт 359 хүнийг ажлын байраар хангасан байна. "Ногоон хэрэм" бол Монгол Улсад амжилттай хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг юм. Тиймээс орон нутгийн удирдлагууд цаашид онцгой анхаарч Монгол Солонгос хоёр орны итгэлгэлцлийг улам бэхжүүлнэ гэж найдаж байна.Монголын Засгийн газар 2013 оноос Өмнөговь аймагт сум дундын ойн анги байгуулан "Ногоон хэрэм" төслөөс санхүүжүүлж, 50 га талбайг арчлан хамгаалуулж, туршлагажуулсан. БОАЖЯ-ны зүгээс ойн зурвас бүхий талбайг ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд, иргэдэд үе шаттайгаар хүлээлгэн өгч, хамгаалуулахаар төлөвлөвлөж, бэлтгэл ажлаа хангасан" хэмээсэн юм.

Эдгээр ойжуулсан талбай, сургалтын төв, мод үржүүлгийн газрыг усалгааны иж бүрэн систем, дэд бүтэц, тоног төхөөрөмж дагалдаж байгаа бөгөөд ойролцоогоор 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий юм. Мөн төслөөс 624 га талбайн арчилгаанд зориулан зөвхөн эхний жилийн зардал болох 250 сая төгрөгний санхүүжилтийг олгох бөгөөд цаашдаа Монголын Засгийн газар улсын төсөв болон орон нутгийн санхүүжилтээр шийднэ.

"Ногоон хэрэм" төслийн II шатыг 2022 он хүртэл хүн ам нягт суурьшсан Улаанбаатар хотод, хотын ногоон байгууламжийг хөгжүүлэх, иргэдийн соёл амралтын ногоон байгууламж байгуулах чиглэлээр хэрэгжүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 13 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 16 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28