ЯПОНД ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮСИЙН ЦАЛИН 2,5-3 САЯ ТӨГРӨГ


Япон улс Монгол улстай хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчин авах санамж бичиг байгуулаад байгаа. Энэ хүрээнд нийтдээ 14 салбарт ажиллах хүч авах юм байна. Одоогоор энэ 14 салбараас эхний гурван салбар тодорхой болоод байгаа бөгөөд тухайлбал, Токиогийн олимп зохион байгуулах газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон далайн тээвэр, өндөр настан асран халамжлах гэсэн гурван чиглэлд ажиллах хүч авах юм байна.

Ингэхдээ Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс нь тус улсын жишгээр тооцогдох аж. Үүнийг төгрөгөөр тооцвол багадаа 2,5-3 сая төгрөг байх ажээ.

Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичиг энэ сараас хэрэгжиж эхэлнэ гэдгийг ХНХ-ийн сайд С.Чинзориг тодотголоо.

Харин ажиллах хүч гаргахтай холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа бүртгэлийг хэзээнээс эхлэх, ямар шалгуураар гаргах зэрэг нарийн журмыг боловсруулна гэлээ.

Өнөөдрийн байдлаар Япон улсад дадлагажигч илгээх зөвшөөрөлтэй 67 байгууллага нийт 1154 иргэнийгтус улсад ажиллуулж байгаа гэх тоо баримт байна. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах асуудалд дээрх зөвшөөрөл бүхий байгууллага орлцохгүй. Зөвхөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар Японд ажиллах хүч илгээх асуудлыг зохион байгуулна гэдгийг салбарын сайд онцоллоо

Ингэхдээ Япон улс ажиллах хүч авах гурван салбартаа квот буюу хязгаар тогтоогоогүй юм байна. Мөн насны дээд хязгаар заагаагүй тул 18 аас дээш насны хүмүүс гэрээгээр ажиллах боломжтой гэлээ. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны салбарт ажиллах хүч авах тул салбар салбараас шалтгаалж хэлний түвшин, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх юм байна. Мөн япон улсад дадлагажигчаар ажиллаж байгаа иргэд гурван жилийн хугацаа нь дуусвал үргэллүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 11 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 13 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 14 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 16 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28