ГУДАМЖИН ДАХЬ БОЛООД СЭТГЭЛГЭЭН ДЭХ ХОГНООСОО САЛЦГААЯ


"Баянзүрх дүүрэг хогондоо дарагдсан, саарал дүүрэг" хэмээн хотын дарга С.Амарсайхан шүүмжилсэн. Манай сурвалжлах баг өнөөдөр хогондоо дарагдсан хэмээн цоллогдоод байгаа тус дүүргээс сурвалжилга бэлтгэсэн юм.

Бяцхан дурсамж

Өвөө маань хогны машин ирэхээр халуун цай, талх, хиам барьж гараад ачигч, жолооч 2-т өгөөд, хогоо ачуулаад явуулдаг байлаа. Тэгээд "үс толгой, хувцас хунар нь авах юмгүй үнс тоос болсон энэ хүмүүсийн ачаар бид цэвэрхэн байгаа юм шүү" гэж хэлдэг байсан юм.

Гэтэл өнөөдөр, хогны асуудал сурвалжлан явахад байдал эсрэгээрээ мэт санагдсан. Тодруулбал, хогны машин ирээд хог ачиж байхад зарим хүмүүс ууттай хогоо аваачаад жалга руу асгадаг, өнөөдөр хогоо ачуулчихаад маргааш нь ТВ-д "хог ачихгүй хэдэн сар боллоо" гэж ярьдаг гэх юм. Бид гудамжин дахь хогноосоо гадна сэтгэлгээн дэх хогноосоо салах цаг болжээ.

24800 ӨРХ, 1100 ААН-ИЙН ХОГИЙГ 80 АЖИЛЧИН ЦЭВЭРЛЭДЭГ

Баянзүрх дүүрэгт нийслэлийн нийт хүн амын 24 хувь нь оршин суудаг, 28 хороотой. Хороодыг 4 хэсэг болгон 4 нийтлэг үйлчилгээний газар /НҮГ/ хариуцан цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг байна. Бидний зорин очсон эхний газар бол БЗД-ийн 5-р хороо, Монелын эцэст байх "Нийтлэг үйлчилгээний газар-3" Тэд байшин хороодод 5-6 цагийн хороонд, гэр хороололд 8-9 цагийн хооронд ажлаа эхлүүлдэг. Айл өрх, аж ахуйн нэгжийн хогийг график хуваарийн дагуу тээвэрлэдэг байна. Тус НҮГ-ийн инженер Ө.Энхсайхантай ярилцлаа.

ХОГ АЧИЖ БАЙХАД ХОГОО ЖАЛГА РУУ АВААЧААД ШИДДЭГ АЙЛУУД ИХ БАЙНА

БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3"-ийн инженер Ө.Энхсайхан "Бидний хувьд хог ачих хугацаат хуваариас хоцорч хогоо ачсан тохиолдол ховор. Манай ажлын гол садаа бол улстөр. Бидэнд нам ямар ч хамаагүй. Хийх ёстой ажлаа хийгээд явж байхад намын хамааралтай зарим айлууд ажлыг маань их харлуулдаг. Энэ л ажлын маань бэрхшээл болдог доо. Өөр бас нэг асуудал нь бүх автомашинуудын маань ашиглалтын хугацаа дууссан тул эвдрэл их. нэг машин эвдрэхэд л бусдынх нь ачаалал нэмэгдэж, хуваарь тасрахад хүрдэг. Гэхдээ бид монголчлохыгоо сонголчлоод засч янзлаад, хуваарь ёсоор ажлаа хийж байна. Үүнийг иргэд маань ойлгож, хогоо хашаанаасаа гаргаж хаяхгүй, хогшны машиныг очих үед нь ачуулчихаад байвал ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг л хэлмээр байна" гэлээ.


БИДНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮГҮЙСГЭЭД БАЙГААД НЬ ХААЯА УРАМ ХУГАРДАГ

Бид Баянзүрх дүүргийн 5, 14, 19, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээр явж, сурвалжилсан. Өнөөдөр нийслэл даяар их цэвэрлэгээний өдөр тул хаа сайгүй орчин тойрноо цэвэрлэсэн хүмүүс байлаа. Бид 19-р хороонд төлөвлөгөө ёсоор хог ачиж байсан ажилтнуудтай уулзаж, ярилцсан юм. Тэд сүүлийн үед улстөрийн хүрээнд яригдаж буй "Хогондоо дарагдсан дүүрэг" гэх бухимдалтай хандаж байсан. Учир нь төлөвлөгөө тасарч, хог овоорсон зүйл байхгүй. Графикийн дагуу ажлаа хийгээд явж байхад ямар дарга нар бидний ажлыг үгүйсгэн ярихад нь урам хугардаг гэдгээ хэлсэн.

"НҮГ-3"-ЫН ДАРГА ӨЛЗИЙСАЙХАН: НЗД-ЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨР СОНГУУЛЬ ХИЙХИЙН ОРОНД ХОГНЫ ХЭДЭН МАШИН АВААД ӨГСӨН СӨН БОЛ

БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3" нь хариуцсан долоон хорооны 24850 өрх, 1034 аж ахуйн нэгжийн хогийг 15 автомашин 80 орчим ажилчдынхаа хүчээр цэвэрлэж, ачдаг. Тус НҮГ-3-ын дарга Э.Өлзийсайхан нийслэлийн шинэ засаг дарга С.Амарсайханы "Хогондоо дарагдсан, сааралтсан дүүрэг" гэх тодотголыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Их цэвэрлэгээний энэ өдөр нийслэлийн иргэд ч гар бие оролцон, хүрз, ухуур барьж, орчин тойрноо цэвэрлэж байна. Тэд ийнхүү хамтран ажиллахдаа цэвэрхэн болсон орчнрр харж баярлан, хөршүүд хоородоо танилцаж, халуун дулаан үгс ярилцаж байна. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлэн, нэгтгэдгийн жишээ энэ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 9 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 10 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 12 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 12 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 14 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 16 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 16 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 16 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 18 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр