СЕЛФИ ХИЙЖ БАЙГАА НЬ ШИЛЭН ДЭЭР НЬ ОЙЧИХСОН БАЙХАД Л "БИ СЕЛФИДЭЭГҮЙ"

Н.Мижидмаа
2019/04/18

Өнөөдрийн нийгмийн сүлжээн дэх "Од" нь Нийслэлийн засаг даргын шинэхэн орлогч Д.Мөнхжаргал байлаа. Тодруулбал, НЗД-ын Агаарын чанарын асуудал хариуцсан төслийн удирдагчаар томилогдоод, өнгөрсөн баасан гарагт ажлаа авч, шинэ өрөөндөө тухалсан эрхэм хатагтай байв.

Олон нийтийн шүүмжлэлийн бай болсон шалтгаан нь дүрэлзэн асч буй түймрээр фоно хийж сэлфидсэн явдал. Ард нь улаан гал дүрэлзэж, аймшигт хар утаа суунаглаж, гал унтраагчид болоод иргэд үймэн бужигнаж байхад НЗД-ын орлогч сэлфидээд зогсож байх нь хэр зохимжтой болоод ёсзүйтэй вэ?

Энэ асуултыг өөрөөс нь тодруулахаар манай сэтгүүлч түүний шинэхэн албан өрөөнд очсон ч тэрбээр бас л нэгэн гамшиг, гал түймрийн асуудлаар хуралдаж явна гэсэн тул утсаар тайлбар авсан юм.

Тэрбээр "Сошиал орчинд шүүмжлээд байгаа зураг бол сэлфи биш, ойроос авсан зураг. Энэ зургийг манай туслахууд аваад, миний фэйсбүүкт оруулчихсан байна лээ. Миний бэйсбүүкийг манай туслахууд ажиллуулдаг" гэсэн юм. Түүнчлэн "Хүмүүсийн шүүмжлээд байгааг хүлээн авч байна. гэхдээ би тэнд ажлаа л хийж явсан. Иргэд гал түймрээс сэргийлэх хэрэгтэй" гэгчлэн огт өөр зүйлсийг үргэлжлүүлэн ярьсаар байсан юм.

Тэгвэл түүний зураг дахь нүдний шилэн дээр сэлфи хийж байгаа нь ойж харагдаж байгааг уншигч та бас анзаарсан бизээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 12 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 14 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 15 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 16 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 17 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 17 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 19 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 21 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 21 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 21 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 22 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 23 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 23 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр