Х.БАТТУЛГА "ХАРААТ БУС СЭТГҮҮЛ ЗҮЙ" ҮНДЭСНИЙ ФОРУМЫН ОРОЛЦОГЧДОД ИЛГЭЭЛТ ЯВУУЛЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй "Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн уншиж танилцуулав.

Илгээлтэд:

""Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогчдод

Эрхэм сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно" гэж заасан байдаг. Гэвч үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг юм.

Энэ жил хэвлэл, мэдээллийн байгууллагууд "Эрх мэдлийн хяналт" гэсэн үндсэн сэдвээр ярилцаж байгаа нь ч Үндсэн хуулийн дээрх заалттай холбогдоно гэж ойлгож байна. Эрх мэдэл болоод хяналт нь аль ч утгаараа төр, хэвлэл мэдээллийн салбарын ажил үүрэгтэй салшгүй холбоотой бөгөөд тэр дундаа хэвлэл, мэдээллийн салбарынхны байнгын анхаарал хандуулах чухал асуудлын нэг билээ. Мөн сэтгүүл зүйн салбар хүчирхэг байж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд өндөр ёс зүй, хариуцлага, боловсрол, хүнлэг чанарт суурилсан зарчим, дотоод журмыг байнгын мөрдлөг болгож байх учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие эрхэм сэтгүүлчид Та бүхнийг улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, шударга ёс, олон ургальч үзэл, ил тод байдлын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хүн бүр гүнээ ухамсарлан, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэж байна.

"Хараат бус сэтгүүл зүй" үндэсний форумд оролцогч Та бүхэнд үнэт зүйл, зарчим хоёртоо тулгуурлан илүү их амжилттай ажиллахыг хүсэн ерөөе.

105 жилийн түүхт Монголын сэтгүүл зүйн салбарынхны үзэг хурц, үнэний төлөөх дуу хоолой ямагт хараат бус байж, зуун зууныг өртөөлөх болтугай" гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Х.Мандахбаярт гардуулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 1 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 2 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 17 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 20 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр