ПАРЛАМЕНТЫН ТЭРГҮҮН НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Admin
Өчигдөр

Бүгд Найрамдах Ирланд Улсын парламентын Доод танхимын дарга Шон О'Фарел, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Хүндэт зочин, ноён Шон О'Фарелийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, "Энэ жил Монгол Улс, Ирланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Манай улс Европын Холбооны гишүүн, уламжлалт найрсаг харилцаатай Ирланд Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг" гэв.

Тэрбээр хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ноён Шон О' Фарелийн айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

оён Шон О'Фарел найрсаг дотноор хүлээн авч буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, "Миний айлчлал Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэх гэсэн хоёр үндсэн зорилгод чиглэж байгаа юм" гэж тэмдэглэлээ.

Тэрбээр иргэд хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэх замаар найрамдал нөхөрлөлөө бэхжүүлэх, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын зэрэг салбарт харилцан ашигтай, өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломж бий гэдгийг онцоллоо.

-Ирланд бол хөдөө аж ахуйгаа сайн хөгжүүлсэн орон. Манай адуу үржүүлэг, хурдан морины соёл, уралдаан дэлхийд алдартай. Аялал жуулчлал манай гол салбарын нэг. Монгол Улсын адил үзэсгэлэнт байгальтай, түүх, соёлын дурсгалт газар олонтой. Тиймээс эдгээр чиглэлээр хамтран ажиллах нь үр дүнтэй байх болно. Түүнчлэн манай улсад дэлхийн хэмжээний боловсрол олгодог шилдэг их, дээд сургууль цөөнгүй бий. Тиймээс Монголын их, дээд сургуулиудтай хэлхээ холбоо тогтоохоос гадна монгол залуусыг сургахад бид бэлэн байна гэлээ.

Ирланд Улс 5.0 сая хүн амтай, олон жил Их Британийн нөлөөн дор явсан. Монгол Улс хүн ам, хөршүүдийн нөлөө зэргээрээ бидэнтэй олон зүйлээр ижил төстэй. Тиймээс Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Европын холбоог төлөөлсөн маш сайн гуравдагч хөрш нь болохыг бид эрмэлзэж байна гэж ноён Шон О'Фарел хэлэлцээний үеэр онцлон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 7 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 8 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 9 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 10 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 10 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 11 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 11 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 13 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 15 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 15 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 15 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 17 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 17 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 18 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр