​ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ХУУЛЬ ЗӨРЧИН ТОМИЛОГДСОН ГЭЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮЗЛЭЭ


Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн арванхоёрдугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн. Иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилох тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна. Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. Тиймээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн "Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай" арванхоёрдугаар захирамжийн нэг дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасныг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 6 минутын өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 20 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 21 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 22 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 22 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 23 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28