​ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙН ХЭМЖЭЭГ 300 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРГЭХ САНАЛ ХАРИЛЦАН ТАВИВ


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөрш хэмээн тусгагдсан Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаанд бид ач холбогдол өгч, бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан айлчлал, арга хэмжээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хоёр талын хүчин чармайлтын үр дүнд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Цаашид бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв. Тухайлбал эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэв. 2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 28 минутын өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 43 минутын өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 19 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 19 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 21 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 21 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 22 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 23 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 23 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ Өчигдөр
Улаанбаатарт бороо орно Өчигдөр
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 2025/06/29
Нийслэлд +31 градус дулаан байна 2025/06/29
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28