Д.ГАНТУЛГА УИХ-ААС ШИЙДВЭР ГАРСНЫ ДАРАА БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛНЭ


Улсын Ерөнхий Прокуророос Д.Гантулга гишүүнийг 48 цагийн дотор бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг өчигдөр УИХ-д хүргүүлсэн талаар эх сурвалжууд тодотгож буй. Уг хүсэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэгдэж байсан юм.

Өнөөдөр Д.Гантулга гишүүн тодорхойгүй шалтгааны улмаас түдгэлзэх хүсэлтээ өгөөгүй бөгөөд мэдээлэл хийсэнгүй. УИХ-ын тухай хуулийн 6.13-т зааснаар "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэх аж.

Д.Гантулга гишүүний хувьд УИХ-аас тодорхой шийдвэр гарсны дараа байр сууриа албан ёсоор илэрхийлэхээр зэхэж буй бололтой. Холбогдох хуулийнхаа хүрээнд ч тэр, УИХ-ын гишүүн өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах зохицуулалт байхгүй юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 17 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 17 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 18 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 19 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 20 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 20 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 20 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 21 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 21 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28