Ч.САЙХАНБИЛЭГ: ИРЭХ ДОЛОО ХОНОГТ МОНГОЛДОО ОЧИЖ, МЭДҮҮЛЭГ ӨГНӨ


Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монгол Улсад ирэхээр нь Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас байцаалт авна гэдгээ мэдээлсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан АНУ-аас захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа хууль бус үйлдэл хигээгүй учир ирэх долоо хоногт Монголд ирж, айж ичилгүйгээр хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ бичсэн байна.

Уг захидалд "Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ.

Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 13 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 15 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28