М.ЭНХСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН НЭР ХҮНДИЙГ ГУТААХ БОДЛОГО ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА


Шведийн Вант Улсад суугаа Монгол Улсын элчин сайд М.Энхсайхан Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд ил захидал илгээлээ. Тэрээр захидалдаа Тавантолгойн гэрээний талаар тайлбар байцаалт өгөхийг хүсч, АТГ-аас дуудсан хэдий ч байцаалт авах хүн байгаагүй хэмээн тодотгожээ.

Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан Танаа

Юуны өмнө хууль сахиулах байгууллагууд, ажилтнууд улс төрийн хүндхэн нөхцөлд ажиллаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу хэсэг бүлэг хүмүүс тэднийг улс төрийн өрсөлдөгчөө "намнах" хэрэгсэл болгочих вий гэсэн битүүхэн болгоомжлолтой явдгаа хэлэхийг хүсч байна. Ийм болгоомжлол төрүүлэхүйц үйл явдал өнгөрсөн долоо хоногт надтай тохиосон юм. Болсон явдлыг ил захидал хэлбэрээр бичих нь нийтийн эрх ашгийг урьтал болгож олон нийтэд бодит мэдээлэл хүргэх гэсэн хэрэг юм. Үйл явдлыг зураглая.

Миний бие Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа элчин сайд бөгөөд надад эрүүгийн 1ХХХХХХХ2 дугаартай хэрэгт АТГ-ын байран дээр 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр ирж гэрчийн байцаалт өгөхийг Нийслэлийн прокурор Гадаад Харилцааны яамаар дамжуулж өгсөн юм. Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу АТГ-ын байцаагчтай утсаар холбогдож цаг хугацаанд нь очихоо мэдэгдсэн.

Гэрчийн мэдүүлэг авах мэдэгдэх хуудсанд 3 дугаар сарын 14-нд прокурор гарын үсэг зурсан байдаг. Гэтэл үүнээс 9 хоногийн өмнө 3 дугаар сарын 5-наас эхэлж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "АТГ элчин сайдыг 7 долоо хоногийн хугацаанд ирэхийг шаардав", "Элчин сайд дуудсан цаг хугацаанд ирсэнгүй" гэх зэргээр зохион байгуулалттай худал мэдээллүүд цацагдсан.

Энэ нь авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн байгууллага нь элчин сайдыг дуудаад тэр нь ирэхгүй хүчин мөхөсдөж буй мэт, гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа ГХЯ, элчин сайдууд нь Монгол улсын хуулиас гадуур ажилладаг мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ер нь АТГ болон ГХЯ-ны нэр хүндэд хортой, угтаа Монгол төрийн нэр хүндийг гутаах бодлого гэж харагдаж байна.

Элчин сайдууд ажлаа зохицуулж хуулийн байгууллагын ажилд дэм үзүүлэх нь ойлгомжтой боловч элчин сайдыг гэрчээр дуудах прокурорын мэдэгдэл нь энэ асуудлаарх илт хоосон улс төржсөн худал мэдээллийн дараа гарч байгаа нь Хууль хяналтын байгууллагыг улс төржилтөд санаатай ашиглах, эсхүл тэдгээр нь улс төржилтөд санамсаргүй ашиглагдах ажлын арга барилын алдаатай нөхцөл бий болсон байж магадгүй сэтгэгдэл төрүүлж байна.

Миний бие АТГ-т мэдүүлэг өгөх явцдаа тодруулга авах бүх асуудлаар хариултыг өгсөн болно. Нэгэнт бүх асуудлаар хариултыг өгсөн тул урьдчилан төлөвлөсний дагуу Швед улс рүү 3 дугаар сарын 29-ний өдөр нисэх гэж буйгаа мэдэгдэж, байцаагч нартай ойлголцсон болно. Гэтэл нийслэлийн прокурор Д.Ширэндэв нь буцах нислэгтэй өдөр давхцуулан АТГ дээр дахин гэрчийн байцаалт авах мэдэгдэл ирүүлэв.

Нислэгээ гурав хоногоор хойшлуулж дурдсан цагт нь АТГ дээр ирсэн боловч уулзах учрах хүн гарсангүй.Тиймээс байцаагчид утсаар мэдэгдэж АТГ-ын жижүүрт ирсэн цаг, регистрийн дугаараа тэмдэглүүлсэн болно. Нийслэлийн прокурор Д.Ширэндэвийн мэдэгдэх хуудас нь хэрэг мөрдөн байцаах үүрэг бүхий АТГ-тайгаа уялдаа холбоогүй хийгдэж байгаагаас харахад уг шийдвэрт улс төрийн нөлөөлөл орсон юм болов уу гэсэн миний болгоомжлолыг лавшруулав.

Ер нь нь АНУ, Англи, Европын зарим орнуудад суугаа элчин сайдуудтай холбоотой элдэв хоосон улс төржилт нь хувь хүмүүс, намуудын зөрчил мэт харагдавч үнэндээ Монгол Улсаас гуравдагч хөрш гэж нэрлэгддэг Олон улсын хамтын нийгэмлэгтэй тогтоосон олон талт харилцааны түвшинг алдагдуулах, харилцан итгэлцлийг бууруулах бодлого гэж ойлгогдож , Монгол Улсын эрх ашигт хортой үр дагавар дагуулах аюултай.

Өөрт тохиолдсон явдлаас харахад АТГ өөрт ногдсон үүрэгт ажлаа хийх гэж эрмэлздэг, харин тэднийг дээрээс нь улс төржүүлэх гэж оролдоод байна уу даа гэсэн сэтгэгдэл төрөв. Ийм нөхцөлд авлигатай хийх тэмцэл үр дүн муутай байх нь ойлгомжтой. Ерөнхий прокурор Таныг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу прокурорууд нь хараат бус, бодит байх, төрийн бусад байгууллагынхаа ажилд саад учруулахгүй зохицож ажилладаг байх, хуулиар олгосон эрх мэдлээ улс төрийн зорилгоор ашиглахгүй байх нөхцөлийг бий болгох талаар нэмэлт арга хэмжээ авч ажиллахыг хүсье" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 12 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 12 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 14 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 14 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 15 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 16 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 16 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 16 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 17 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28