ШАДАР САЙД БЕЛАРУСИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН УУЛЗЛАА

Admin
5 цагийн өмнө

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд найрамдах Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М. Вовкийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Беларусь хоёр улс эдийн засаг, улс төрийн уламжлалт харилцаатай. Худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол гээд олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ихээхэн нөөц боломж байгааг талууд харилцан илэрхийлэв. Беларусийн сайд В.М.Вовк "Манай улс Монгол Улсаас экологийн цэвэр бүтээгдэхүүн болох малын ноос, арьс худалдан авахыг сонирхдог. Беларусь улс дотооддоо үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжөөр хөдөө аж ахуйн салбараа бүрэн хангаснаар жилд 5 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүнийг экспортолж байна. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн салбарт Беларусийн техник технологийг нэвтрүүлэх боломжтой" гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Беларусийн Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк нар түүнчлэн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт шаардлагатай байгаа техник хэрэгслийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломжийн талаар санал солилцлоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 7 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 7 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 8 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 9 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 10 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 10 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 10 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 11 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28