Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж,Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэнМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.ГанболдыгХөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийнхолбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн юм.
Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж ньҮндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна.
Өмнө нь энэ маргааныг хянан хэлэлцэх байсанҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулсан билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна