АН-ЫНХАН ЭРХ БАРИГЧДААС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЭРХТЭЙ ЮУ


Манай улсын гадаад өр хуримтлагдсаар өдгөө 25 тэрбум ам.доллар болжээ. Харин Монгол Улсын ДНБ 12.5 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 4,353 ам.доллар. Ингээд харахад энэ их гадаад өрийг бид яах гэж бий болгов.

Мөн 25 тэрбум ам.доллар яг хаана очоод шингэчихсэн юм бол. Өнөөдөр монголчууд С.Баярцогтын 10 сая еврогийн офшор дансны эргэн тойронд л эргэлдэж, учир нь үл олдох сэдвээр өөр хоорондоо хэмлэлдэж байгаа. Гэтэл бидэнд улсаа бүхлээр нь алдах аюул учраад чамгүй удсаныг хүмүүс мэдсэн болов уу. Статистик дүнгээс харахад энэ 25 тэрбум ам.долларын өрийн ихэнхийг Монгол Улс 2012-2016 оны хооронд буюу АН-ын засаг барьж байсан дөрөвхөн жилийн хугацаанд тавьсан байх юм.

Гэтэл АН-ынхан өдгөө засаг барьж буй МАН-аас хариуцлага нэхэж, жагсаал цуглаан хийнэ хэмээн өдөр болгон ухуулга хийж, ард олны тархийг угааж байгаа нь ичгэвтэр биш гэж үү.

Одоо бол жирийн иргэн Дорж, Дулмаа нар ч АН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах нь хэрээс хэтэрч байгааг хэлээд өгөх биз ээ. Тиймээс тэднийг 2012-2016 онд засаг барьсан хэр нь өнөөдөр хариуцлагын асуудал асуух хүмүүс мөн үү гэж асуумаар байна. Хамгийн наад захын жишээгээр тайлбарлахад бондын мөнгө, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг анх барина гэж төсөвлөж, босгосон хөрөнгө гээд тоочоод байвал толгой эргэм их мөнгөний тоо гарна.

Харин ч тэд одоо хүртэл буруугаа бие бие рүүгээ чихсээр суугаа. Уг нь ч эзэд нь тодорхой гэдгийг бүгд мэддэг. Харин мань хэргийн эзэд одоо ариун дагшин царайлж, С.Баярцогтыг баалангаа өөрсдийнхөө хэргийг далдалсаар суугаа нь эмгэнэлтэй.

Харин ч тэдний тавьсан өрийн асуудлаас болж төр засаг ажлаа урагшлуулахын тулд гаднаас зээл гуйж, ирэх сараас дэлхийн өнцөг булан бүрт бадар бариад мөнгө царайчлахаар мордох гэж байна.

Тэгвэл дээд тэнгэрт улсынхаа санхүүг даатгасан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Дубайн гэрээг гарын үсгээрээ баталгаажуулж, өнөөдрийн Оюу толгойн их хэрүүлийн эхлэлийг тавьсан Ч.Сайханбилэг зэрэг эрхмүүдийн нэртэй холбогдоод байдаг нөгөө их мөнгө хаана байгаа хэрэг вэ. Тэдний заримынх нь хэргийг нь шалгаж байгаа, баривчиллаа, байцаалаа гэдэг ч улс хохирлоо барагдуулсан тохиолдол энэ хугацаанд нэг ч гарсангүй. Жишээ дурдахад, "Фортуна" Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нар "Чингис", "Самурай" бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэн таран хийсэн гэдгээр шалгагдаж буй боловч хэрэг нь хаана хүрч замхрахыг хэн ч хэлж мэдэхгүй.

Энэ мэтчилэн гадаад хөрөнгө оруулалтууд, үнэн хэрэгтээ өрнүүд замхран алга болжээ. Хэрвээ энэ их мөнгө Монгол Улсын хөгжил дэвшилд наалдан үлдсэн бол нэг хэрэг. Гэвч 25 тэрбум ам.доллараас гялайж гялтайх ганц ч ажил үлдээгүй нь л үнэн билээ.

Өглөөний сонин
Р.Саруул


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 36 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 38 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 44 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27