ЕРӨНХИЙЛӨГЧ ДОТООДЫН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Best Shoes" гутлын үйлдвэрт зочилж, гутлын үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа.

"Best Shoes" гутлын үйлдвэрт нь 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Одоогийн байдлаар өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч "Best Shoes" гутлын үйлдвэр нь бүрэн хүчин чадлаа ашигладаггүй бөгөөд ижил төстэй үйлдвэрүүд ч бүрэн хүчин чадлаараа гутал үйлдвэрлэх боломжгүй байдаг байна.

Энэ талаар үйлдвэрийн захирал Б.Түвдэнням "Бид өдөртөө л 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл одоо захиалга авсан үедээ 200-250 хос гутал үйлдвэрлэж байна. Уг нь ажлын гутал үйлдвэрлэж дотоодын хэрэглэгчдээ хангах бүрэн боломжтой байдаг юм. Гэхдээ ажлын гутал хэрэглэдэг дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хэрэглэгчид тендерээ нэгэн зэрэг зарладаг. Ингэснээр үйлдвэрлэгчид зэрэг тендерт оролцох боломж бүрдэхгүй байгаагаас гадна оролцсон ч тэр бүх гутлыг үйлдвэрлэх цаг хугацааны боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, дотоодын бүх үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан хэмжээний тендер нэг дор зарлачихаар хэн нь ч тендерт оролцож чаддаггүй. Ингээд л олон мянган гутлын захиалга өөр улс руу явдаг. Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тендер гэдэг зүйлийг богино хугацаанд ашиг олох хэрэгсэл гэж хараад байна. Би хувьдаа тендерийг олон шинэ ажлын байр бий болгосон, шинэ технологи, нөү-хау оруулж ирэх үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг" гэлээ. Тиймээс тэрээр энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, тендер зарлагдах хугацаа, дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн юм.

Эх сурвалж: president.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 30 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 32 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 38 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27