Х.БАТТУЛГА: БАГАНУУРЫН КОНЦЕССТ ШУДАРГА ХАНДАНА


МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн иргэдтэй Соёлын ордонд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Багануур дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон иргэд оролцсон. Багануурын иргэний нийгмийн төлөөлөгч Л.Баатарсүрэн журмын нөхдөө төлөөлөн Багануурын концессийн асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулав. Түүний байр суурийг толилуулбал: "Улс орны язгуур эрх ашгийг онц ноцтой зөрчсөн олон гэрээ хэлэлцээр хийж, орон нутгийн хөгжилд хүндрэл учруулсан, уул уурхайн лицэнз нэрээр онгон байгалийг сэндийчиж буй явдлын тухайд дуугүй байх эрх монголчууд бидэнд байхгүй. Миний хувьд Багануурын ДЦС-ын гэрээг ямар ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаагаа илэрхийлж олон түмэнд хүргэх учир нь:

1. Хэрэв энэ станц баригдаж, ашиглах боломжтой гэж үзвэл Үндэсний аюулгүй байдлаа хадгалж, ядаж монгол инженерүүд, ажилчин ажиллагсад нь мөн монголчууд байх уу?

2. Одоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөв зардал, техник эдийн засгийн боломж хүрэлцэх эсэх?

3. Монгол улсын гал голомтыг хангаж байгаа ганц ордынхоо нүүрсээр гаднын хараат станцад бүрэн 21 жил тасралтгүй хангаад, тухайн улс ашиглалтын хугацаанд ашгаа маш өндөр өртгөөр монголчуудаас авч, өрөмөө өөрсдөө хамаад, хуучирч элэгдсэн үйлдвэрээ орхин гарахад Монгол улсын Эрчим хүчний хангамж доголдох эрсдэл гарч болзошгүйг!!?

4. Станц ашиглах явцдаа усны асуудлаа газрын гүнээс өндөр хүчин чадалтай насосоор татаж шийднэ гэнэ!? Эсвэл Хэрлэн голоос татна гэнэ. Цэвэр усны нөөц дэлхийн хэмжээнд хомсдож байхад, Хэрлэнгийн дагуухи зүүн гурван аймагт ундны усны хэрэгцээг таслахад хүрэх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй!!?

5. Одоогийн дулааны станцын ажилчин албан хаагчид автоматаар ажилгүйчүүд болох, Багануурын дулаан хангамж гадаадын хараат болох, дуртай үедээ дулаан цахилгаан эрчим хүчээр хангадаг, дургүй нь хүрээд тасалдаг хязгаарлалтанд байх аюул байхыг үгүйсгэхгүй!!!?

6. Станц ашиглах явцад байгал орчинд яаж нөлөөлөх, хор хохирлыг яаж барагдуулах үнэлгээ судалгаа бүрхэг байна. Мөн орон нутгийн төлөөлөл оролцсон хөдөлмөрийн хуваарь харагдахгүй байгаа !!?

7. Уг обьект маш өндөр зардалтай концэсийн хулгайн гэрээгээр, олны ярихаар Цэргийн хамагаалалтанд онцгой объект байхаар яригдаж байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй харшилж байна. Барих барилагчид нь ч хятадууд, монгол хүн оролцохгүй !!?

8. 90 гаруй жилийн түүхтэй Монгол улсын барилгын салбарын инженер техникийн ажилтан, ажиллагсад ямар ч инженерийн байгууламж барих боломжтой байсаар байтал заавал Хятадаар бариулах гэж үү. Тухайн үед барилгын материал хямд байхад оросууд барьж эхлээд байсан ТЭЦ-ийг зогсоосон, барилгачдыг нь хөөж гаргачихаад, одоо улс орны эдийн засаг хүндэрсэн үед концэсийн хулгайн гэрээгээр зүтгүүлээд байгаад, сэтгэл эмзэглэж эсэргүүцэж байна. Өнөөгийн эдийн засгийн хямралтай үед ийм үрэлгэн байж, үр ашгаа өгөх эсэх нь тодорхой бус төслийг үргэлжлүүлмээргүй байна.

Улс орныхоо ирээдүйг бодож, уг гэрээг зогсоож, улмаар гэрээг үзэглэсэн хүмүүст хариуцлага ярьж, улс оронд учирч болох аюулаас сэрэмжлэх нь иргэн хүний журамт үүрэг минь юм. Цаашилбал, аливаа бүтээн байгуулалт ард түмэндээ үр шимээ өгдөг байвал дургүйцээд байхгүй, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах болно. Энэ асуудлыг УИХ ч анхааралдаа авч Хаврын чуулганаар ач холбогдол өгч хэлэлцээд, ард түмэнд бодтой хариулт өгөхийг шаардаж байна.

Монгол улсын иргэн Лхамсүрэн овогтой Баатарсүрэн" гэжээ.

Тэрбээр мөн, Онц байдал зарлаж, монголчуудыг намын бус Монгол улсын далбаан дор нэгтгэх, урвагч хулгайчдыг цаазлахыг нь цаазалж, шоронд хийхийг нь хийж, ардчиллаа хамгаалах, төрийг шинэчлэхэд уриалах биш, хийх цаг болсныг ярилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга : "Багануурын концесс бол анхаарал хандуулан ажиллах учиртай асуудал юм. Бид бүхэн судалж байгаа. Багануурчуудын зовнилын талаар мэдээлэл авсан. Шударга ёсны үүднээс хандах болно" гэжээ.Багануурын концессийн асуудлаар идэвхийлэн тэмцэж буй Л.Баатарсүрэн гуайг төвийн болон орон нутгийн янз бүрийн хүмүүс урвагч, гадны улстай нийлж орон нутгийн юмаа ярьдаг этгээд, баривчлуулна, шоронд хийнэ, ална тална, маш болгоомжтой яваарай гэж төрөл бүрээр дарамтлан, үлэмж хүнд хэцүү нөхцөлд байлгаж байгаа ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 13 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 16 минутын өмнө
"ДЦС-4"-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг хаана 22 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27