С.БАЯРААС ОФФШОР БҮС ДЭХ ДАНС БОЛОН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР БАЙЦААЛТ АВЧЭЭ


Нийслэлийн прокурорын газраас Жастын Батхүү, С.Баяр, М.Энхсайхан , ТЭЦ-4 ТӨХК захирал С.Анхбаяр нарын хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулвал: Жаст группын захирал Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авсан гэх асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-ын 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Энэ хэрэгт Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан байцаалт авсан. Мөн түүнээс нэр бүхий иргэд Оффшор бүсэд данстай болон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар тус тус байцаалт авсан. Монгол улсаас Шведийн вант улсад суугаа элчин сайд М.Энхсайханыг Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг дээр байцаалт авахаар дуудан ирүүлэх хуудсыг гадаад хэргийн яамаар дамжуулан тус улсын Элчин сайдын яаманд хүргүүлээд байна. Мөн ТЭЦ-4 ТӨХК гүйцэтгэх захирал С.Анхбаяр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албан тушаалтан хахуул авах гэсэн зүйл ангид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорих арга хэмжээ аван ажиллаж байна. Прокурорын байгууллагаас дээрх хэргүүдийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх ажлын хэсэг байгууллан ажиллаж байна гэсэн мэдээллийг тус тус өглөө

эх сурвалж: tv5.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 32 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 34 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 40 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27