НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ИРЦ 2 УДАА БҮРДСЭНГҮЙ


НИТХ-ын ирц бүрдэхгүй байх нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Нийслэлийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргах түвшинд ажиллаж, тулгамдсан асуудлыг нь цаг алдахгүй шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгчид ажилладаг. Гэтэл сүүлийн үед НИТХ-ын Тэргүүлэгчдийн ирц бүрэлдэхгүйн улмаас хуралдаж чадахаа больсон байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн баасан гарагт буюу 3 сарын 9-нд зарлагдсан байсан бол ирц бүрдээгүйн улмаас хуралдаагүй. Уг хурлыг хойшлуулж өнөөдөр буюу 3 сарын 14-ний 10 цагт товлосон боловч өнөөдөр мөн л ирц бүрдсэнгүй. Ийнхүү Тэргүүлэгчдийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Уг нь Тэргүүлэгчдийн хурлаар "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-ийн талаарх мэдээлэл сонсох тухай, Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, Хотын дүрмийн төслийг боловсруулах тухай Ажлын хэсэг байгуулах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Хурлын ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай, Нийслэл Улаанбаатар хотын 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай, Өргөө амаржих газрын ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын ээлжит бус хуралдаан зарлах тухай зэрэг олон асуудлыг хэлэлцэх ёстой байгаа аж.

Гэвч НИТХ-ын эрх баригчдын дотоод хагарал, хямралын улмаас НИТХ-ын ирц бүрдэж чадахаа больжээ. Нийслэлийн асуудлыг цаг алдалгүй шийдэж чадахгүй, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа НИТХ ийм байдлаар ажиллавал тарчихсан нь дээр юм.

Дашрамд дурдахад НИТХ-ын Тэргүүлэгч 9 төлөөлөгч байдаг бөгөөд бүгдээрээ МАН-ын төлөөлөгч юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 16 минутын өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 минутын өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 24 минутын өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 1 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 22 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27