ЗАСГИЙН ГАЗАР ЦАХИМ ШИЛЖИЛТТЭЙ ХОЛБООТОЙ ТӨСЛИЙГ ИРЭХ ОНООС ХЭРЭГЖҮҮЛНЭ


"Төрийн цахим шилжилт" сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэгт төр, банк, санхүү, үүрэн холбооны оператор компанийн төлөөлөл оролцон мэдээллийн технологийн тусламжтайгаар улсаа хөгжлийн шинэ шатанд гаргах, үүний тулд төрийн бодлого, стратеги ямар байх болон оновчтой шийдлийн талаар ярилцлаа. Мөн суурь мэдээллийн систем, цахим албан хэрэг хөтлөлт, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ажил, цахим шилжилт хийснээр иргэд, аж ахуйн нэгжид ямар ашигтай талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээж үг хэлэв.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газар мэдээллийн технологийн тусламжтай хэрэгжүүлэх шинэчлэл, хөгжлийн шинэ шатанд гарах, хүрэх арга замаа "Цахим шилжилт" гэж товчоор нэрлэсэн. "Цахим шилжилт" стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж, ирэх жилээс төсөл хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар авдаг болж, энэ хэрээр авлига, хээл хахууль, хүнд суртал арилна. Төр иргэддээ ил тод, шударга, шуурхай үйлчилж, тэдний төлөө гүйх ёстой" гэлээ.

Өнгөрсөн он жилүүдэд Засгийн газраас цахим шилжилт хийх бэлтгэлээ хангаж, суурийг нь бүрдүүлсэн ч иргэд, олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрээгүй байна. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд тухайн байгууллагад заавал очдог, энэ хэрээр цаг хугацаа зарцуулж, үйлчилгээнд нь бухимдан, сэтгэл дундуур байх хандлага багагүй бий.

Мэдээллийн технологийг төрийн үйлчилгээндээ нэвтрүүлж амжилт олсон орнуудыг Гүрж, Эстони, БНСУ, Сингапур тэргүүлдэг байна. Дээрх улс иргэн төвтэй төрийн цахим үйлчилгээ бий болгосноор авлига, хээл хахуулийг эрс бууруулж, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа дээшлүүлжээ.

Манай улсын цахим хөгжлийн индекс дэлхийн дунджаас дээш гарч чадахгүй, зарим жил буурах хандлагатай учир Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган "Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл" байгуулж, даргаар нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг томилсон юм. Энэ зөвлөл төрийн үйлчилгээг иргэн төвтэй, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх, цахим шилжилттэй холбоотой зорилтыг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, мэдээллийн технологийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 12 минутын өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 17 минутын өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 1 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 1 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 1 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 2 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 3 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 18 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 23 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 23 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 2025/06/28
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27