Г.БААСАН НИЙСЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 79 ГОМДОЛ БАЙГАА ХЭМЭЭВ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүд оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс надтай болон НЗДТГ-ын зарим удирдлагатай уулзах хүсэлт гаргасны дагуу өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй НЗДТГ хамтарч ажилладаг бөгөөд олон сургалтыг зохион байгуулдаг. Нийслэл нь Монгол Улсын хүн ам, эдийн засаг зэрэг бүхий л үзүүлэлтээр 50-60 хувийг эзэлдэг. Нэг үгээр улсын доторх улс гэж хэлж болно. Тиймээс авлигын асуудалд нэлээн анхаарал хандуулж ажилладаг. Өнгөрсөн оны сонгуулиас хойш бид бүхэн ажлаа аваад нэг жил хагасын нүүр үзэж байна. Энэ хугацаанд Засгийн газар болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө олон ажлыг зохион байгуулаад байгаа билээ. Өчигдөрхөн бид 2018 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлээ НИТХ- аараа батлууллаа. Нийслэлийн хэмжээнд "Авлигын эсрэг нийслэл" хөтөлбөрийг батлаад, 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 2017 оны төлөвлөгөөгөөр бид 14 зорилт, хэрэгжүүлэх 29 арга хэмжээтэй байхаар боловсруулж батлуулсан. Төрийн байгууллагын хувьд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтэд нээлттэй ил тод байх явдал чухал юм гэдгийг тодорхойлоод энэ хүрээнд ажиллаж байгаа" хэмээлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Бид бүхэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн 4 дэх зөвлөл нь юм. Өмнө нь ажиллаж байсан Олон нийтийн зөвлөлүүдийн ажиллаж байх үеийн хууль эрх зүйн орчин энэ удаад өөрчлөгдсөн. Бид бүхний ажлын гол чиг үүрэг бол авлигын асуудлыг арилгах,таслан зогсоох, ард түмнийг соён гэгээрүүлэхэд оршиж байгаа. Манайх 15 гишүүнтэй. АТГ дангаараа авлигын эсрэг тэмцэж түүнийг арилгана гэдэг боломжгүй. Тиймээс ялангуяа төрийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч, удирдлагуудтай хамтран ажиллаж авилгын асуудлыг таслан зогсоох нь зүйтэй юм гэж бид үзэж байгаа билээ. Нийслэл бол том айл гэдгийг та түрүүн онцоллоо. Нийслэлийн харьяа агентлаг, дүүргүүдээр дамжуулан маш олон харилцаанууд явагдаж байдаг: Тиймээс хүнд суртал, албан тушаалынхаа эрх мэдлийг өөртөө буюу бусдад давуугаар олгосон байдал, магадгүй зарим удирдлагын гаргасан тушаал шийдвэр, захирамжууд хууль эрх зүйн алдаатай гарсан байхыг үгүйсгэхгүй. Бидний гол зорилго бол та бүхэнтэй ямар чиглэлд хамтарч ажиллах боломж байгааг ярилцаад 4 жилийн турш нягт холбоотой байж ажиллахын тулд санамж бичиг байгуулах саналтай байна. Манай байгууллагад одоогийн байдлаар 79 төрлийн гомдол ирсэн байгаа. Үүнээс цэцэрлэг, сургууль боловсролын байгууллагатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь нийслэлийн Боловсролын газартай салшгүй холбоотой гэж бид үзэж байгаа юм" хэмээгээд ирэх сарын 9-нд болох Авлигатай тэмцэх олон улсын өдөр нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх ажилд хамтран оролцох санал тавьлаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 9-нд болох олон улсын Авлигатай тэмцэх өдрийг АТГ-тай хамтран тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг байгуулж, хамтран ажиллахаа хэллээ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хүлээсэн үүргүүдийг нийгэмд таниулах учиртай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 19 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр