АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус 1 дүгээр хуралдаанаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга Л.Эрдэнэчулуун Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилээс анх удаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид агаар, хөрсний бохирдолтой тэмцэх ажилд гар бие оролцож эхэлсэн бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бүсүүдэд хяналт тавьсан явдал үр дүнгээ өгч байгааг хотын удирдлагууд хуралдааны үеэр онцолж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун "2017 онд 403 улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавихаар өөрчлөлт оруулж, Агаарын чанарыг сайжруулах бүсийн 138 хороонд 151 улсын байцаагч томилсон. Агаар бохирдуулж буй 7000 гаруй объектоос 3496-г шалгасан. Шалгалт үргэлжилж байна. 138 хорооны 1249 хэсгийн ахлагч нартай хамтран 151 улсын байцаагч айл өрхийн янданд тандалт судалгаа хийсэн. Сургалт, зөвлөн туслах үйлчилгээг 45 удаа 4557 иргэн, аж ахуйн нэгжид зохион байгууллаа. Зөвлөмж, мэдэгдэл 5474, гарын авлага 500, зурагт хуудас 4300-г тарааж, хэвлэл мэдээллээр 1426 мэдээ, мэдээллийг гарган сурталчилжээ. Хяналт шалгалтын үр дүнд 71 халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулах төлөвлөгөөтэй байснаас 33 нь холбогдсон байна. 2909 энгийн зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлэхээс 1311 шилжүүлсэн. Мөн 4192 энгийн зуухыг стандартын шаардлага хангасан зуухаар солиулах байснаас 1437-г сольсон байна. Хайрга, дайрга, элс, тоосгоны ордуудад шалгалт хийж 95 тусгай зөвшөөрлийг цуцлуулж ажиллалаа" хэмээв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь цаашид,

  • Агаар бохирдуулагч эх үүсвэрт хороодын хэсгийн ахлагч нартай хамтран иргэдийн оролцоотой хяналтыг нэмэгдүүлж зөрчлийг арилгах арга хэмжээг эрчимжүүлнэ.
  • Агаарын, орчны бохирдлыг бууруулах ажилд дэмжлэг үзүүлэх, мэдээллийг түргэн шуурхай ирүүлэх, байнгын хяналт тавих олон нийтийн байцаагчийг ажиллуулах.
  • Түц, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар, угаалга болон бусад чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа 3650 иргэн, хуулийн этгээдэд шаардлага хангаагүй халаалтын зуух хэрэглэхийг хориглох арга хэмжээ авна.
  • Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөх, сунгахдаа утаа гаргадаггүй байх шаардлага тавих, /дэлгүүр, түц, авто засвар, угаалга, барилга, эмнэлэг, сургууль гэх мэт/
  • Ашиглалтын хугацаа хэтэрсэн, стандартын шаардлага хангахгүй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох акт гаргана.
  • Ундны усны хамгаалалтыг сайжруулж бүсэд байгаа иргэдэд дэглэмийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Нийтийн бие засах газар, бохирдсон хөрсийг халдваргүйжүүлэх ажилд шаардагдах хөрөнгө мөнгийг төсөвт суулгаж өгөх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 11 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 17 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 21 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 22 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр