ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ХАДГАЛСАН ГЭХ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ


Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгээс Ч нь 2017 оны 06 дугаар сарын 28-29-ний хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах "Бүрэг эрэг" зочид буудалд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, улмаар хамт байсан Ж, Б, М, Б нарт өгсөн гэх хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Дээрх хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас хянаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээс Ч-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хууль бусаар хадгалсан бусдад өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Ч-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 11 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 15 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 18 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 21 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 22 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр