БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРМИЙГ БАТЛАХААР БОЛЛОО


Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ажиллах үеэрээ тус салбарын эрх зүйн орчин, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын өнөөгийннөхцөл байдлыг судалж үзсэн юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар баталсан "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм"-д Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсролын үйлчилгээ эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, туслах багш захирагдана гэсэн байна. Энэ заалтаас үзэхэд ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, цэцэрлэгийн эрхлэгч нарт дээрх ёс зүйн дүрэм хамаардаггүй бөгөөд суралцагчдаас хандив, төлбөр, хураамж авсан зэрэг ёс зүйн бусад зөрчлөөр хариуцлага тооцох боломжгүй байгааг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг дүгнэсэн.

Тиймээс "Боловсролын удирдах ажилтан, албан хаагч, багшийн ёс зүйн код, хариуцлагын тогтолцооны механизм"-ыг боловсруулах, батлуулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулах, Ёс зүйн дүрэмд сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны /захирал, эрхлэгч/ хүлээх ёс зүйн үүрэг хариуцлагыг оруулах нь зүйтэй гэж Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны удирдах албан тушаалтнуудад зөвлөсөн юм. Энэ дагуу тус яамнаас бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг батлан гаргахаар ажиллаж эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 11 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 17 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 21 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 22 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр