ТАВАНТОЛГОЙ – ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙГ НЭГДСЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛНА


Зам, тээврийн хөгжлийн яам Автотээврийн үндэсний төвөөс Өмнөговь аймгийн Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулан, нэгтгэн зохион байгуулах арга хэмжээг авч эхлээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажилласан. Тэгвэл өнөөдөр ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Автотээврийн үндэсний төвийн захирал П.Дэлгэрнаран, дэд захирал Ш.Батсайхан болон ачаа тээврийн тасгийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цагаан хадны боомтод үйл ажиллагаа эрхэлдэг 119 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцов.Автотээврийн үндэсний төвөөс Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар болон өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн томилолтын үр дүн, зөрчил дутагдал мөн түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар танилцуулга хийлээ.


Танилцуулгын хүрээнд Тээвэр төлөвлөлтийн программыг хэвшүүлэх, Авто аж ахуйн системийг сайжруулах мөн ЗТХЯ-ны тушаал захиргааны статистикийн маягтыг албажуулах талаар заавар зөвлөгөө өгч зөрчил дутагдалаа арилган ажиллахыг анхааруулсан юм.Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар танилцуулах бөгөөд тодорхой шийдвэр гарсны дараа шат дараатай арга хэмжээнүүдийг авах юм байна.Автотээврийн үндэсний төвийн захирал П. Дэлгэрнаран хэлэхдээ "Бид дотоод зохион байгуулалтаа сайжруулж, нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар үндэсний компани, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжин ажиллах нь чухал байна. Энэ жилийн гэрээ дүгнэх ажлын эрт эхэлж, авто аж ахуйн системээр ажиллахыг хатуу шаардана. Гэрээнд хийгдэх ёстой ажил, дүрэм журмын дагуу байх ёстой шаардлагуудыг тавьж, газар дээр нь тулгаж үзнэ. Шаардлага хангаагүй бол гэрээгээ цуцлана. Тодорхой шийдвэр гарсны дараа тээвэрлэлтийг уртын болон богинын гэж хоёр хуваахаар зохицуулах учраас бид бэлтгэл ажлыг хурдан хангаж ажиллах хэрэгтэй байна" хэмээн хэллээ.Уулзалтын үеэр ААНБ-ын төлөөллүүд санал бодлоо хуваалцсан бөгөөд тус чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн тоог цөөлөх, БНХАУ-ын талаас машин оролцуулахгүй байх, мөн ажлын хэсэг байгуулах зэрэг саналтай байгааг илэрхийлсэн юм. Цаашид тус чиглэлийн тээвэрлэлтэд ААНБ-уудыг цаг алдалгүй мэдээллээр хангах, санал бодлыг нь нэгтгэн авч дамжуулах зорилгоор байнгын "Ажлын хэсэг"-ийг байгуулахаар боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 11 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 16 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр