​ГАР БӨМБӨГИЙН ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГУУДАА АРХАНГАЙН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


МУГД А.Доржсүрэн агсны нэрэмжит гар бөмбөгийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 11сарын 6-аас 11-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан байна. Энэ тэмцээнд аваргын алтан медалийг хүртэж улсын аварга болсон Б.Гончигзув дасгалжуулагчтай Архангай аймгийн баг хамт олонд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Аймгийн ЗДТГ-ын хамт олноос хүндэтгэл үзүүлэн хүлээн авч гарын бэлэг гардууллаа.

Мөн тамирчдын эцэг эх, багш, сургуулийн удирдлагууд ирж хүндэтгэл үзүүлсэн юм. Аймгийн Засаг дарга хэлэхдээ Ирэх 4жилд Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт боловсролын чиглэлээр "Багшийн хөгжил", "Ирээдүй 1+1" гэсэн хоёр хөтөлбөр оруулсан. Энэ хөтөлбөр нь сурч байгаа сурагчид сурахынхаа хажуугаар урлаг болон спортын аль нэг төрлөөр амжилт гаргах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Энэ хөтөлбөрийн маань түрүүчийн үр дүн гарч Архангай аймаг анх удаа гар бөмбөгийн өсврийн улсын аваргатай боллоо. Урлаг, спортыг дэмжих ажил цаашид ч үргэлжилнэ. Бид дэмжинэ. Олон хүүхдүүдийн авьяас чадвар нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.

Гар бөмбөгийн УАШТ-нд түрүүлж аваргалснаас гадна шилдгийн шилдэг тэгш тоглогчоор В.Булганцогт, шилдэг холбогчоор О.Батбаяр, шилдэг дасгалжуулагчаар Б.Гончигзув багш нар тус тус шалгарсан амжилт үзүүлсэн байнаАрхангай аймгийн баг тамирчдын хувьд 10р сарын 4-өөс эрчимжсэн бэлтгэлээ хийсэн байна. . Улсын аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнд 20 аймаг 9 дүүргийн 81 баг тамирчид оролцсоноос эмэгтэй 43 баг, эрэгтэй 38 баг тамирчид өрсөлджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 9 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 10 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 12 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 12 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 13 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 14 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 14 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 15 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 18 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 18 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 19 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 20 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 20 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр