ТЭНЭМЭЛ ИРГЭД БОЛОН ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮДЭД ТАВИХ ХАРАА ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ


Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас "Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагаааны төлөвлөгөө" гаргасан.

Дээрх ажлын хүрээнд Нийслэл болон хөдөө орон нутагт байгаа гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллагын халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Амьдрах ухаан төв зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг "Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор"-т, 120 иргэнийг "Амрвдар ухаан төв" төроийн бус байгууллагад хүлээлгэж өгсөн.
Цаашид цагдаагийн байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байран хүлээлгэж өгөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар төлөвлөсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 11 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 13 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 14 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 14 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 15 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 16 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 16 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 17 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 17 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 20 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 20 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 20 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 21 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 22 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 22 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр