АТҮТ-ЫНХӨН ХЯНАЖ ШАЛГУУЛАХАД АСУУДАЛГҮЙ ГЭВ


Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд ээлжит шуурхай хурлаа хийж, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлуудаа нэгтгэн хэлэлцлээ.

Шуурхай хурлын эхэнд захирал П.Дэлгэрнаран хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж байгаа ч байгууллагын зүгээс тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул дор бүрнээ хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэхийг анхаарууллаа. Мөн тэрээр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд шалгаж, хэрэв буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг гэдгийг энэ үеэр онцлов. Харин ч тус байгууллагаас АТГ-т хандаж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг тавиад буй. Тиймээс тэрээр "Хэрэв буруутай үйл ажиллагаа байгаа хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж, шалгуулахад асуудал байхгүй. Бид албан тушаалтнууддаа итгэж байна" гэлээ.

Мөн тус шуурхай хурлын үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомтод үүссэн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар ЗТХ-ийн сайдын шуурхайд асуудал тавигдсан тул үүнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ стандартын шаардлага хангахгүй байгаа, кэмпгүй, жолоочийн хүрэлцээгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар төлдөггүй зэрэг компаниудыг цэгцлэх шаардлагатайг нийт хэлтсийн дарга нартаа үүрэг болгосон байна. Тиймээс байгууллагын зүгээс тодорхой аргачлал, шийдлийг мэргэжлийн түвшинд гаргах хэрэгтэйг шуурхай хурлын үеэр онцлов.

АТҮТ-ийн удирдлагууд АТГ-т баривчлагдсан гэх тодорхой эх сурвалжгүй ташаа мэдээллүүд гарч байгаа бөгөөд хууль, дүрэм журмын дагуу шалгах ажиллагаанд оролцож байгааг АТҮТ-өөс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 10 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 12 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 13 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 13 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 14 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 15 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 15 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 16 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 16 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 17 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 19 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 19 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 20 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 21 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 21 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр