ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ГАЛЛАГАА АГААРЫН БОХИРДОЛД ШУУД НӨЛӨӨЛЖ БАЙНА


Нийслэлийн Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хэмжих 15-н харуулын цэг ажиллаж байна. Өнгөрсөн 9 болон 10 сарын байдлаар агаарын Тоосонцор, Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жилтэй харьцуулахад 2-24 хувь буурсан үзүүлэлт гарчээ. Буурсан шалтгаан нь энэ жилийн тухайд харьцангуй дулаан байсантай холбоотой байна.

Өвлийн улиралд агаарын бохирдол ихсэж байгаа нь түүхий нүүрсний галлагаатай шууд холбоотой байна. Гэр хороолол, орон сууц, автозамын орчим, үйлдвэрийн дүүрэг, хотоос зайдуу гэхчлэн нийслэлийн 15 цэгт хэмжилт хийж байна. Эндээс харахад гэр хороолол болон авто замтай ойр байгаа цэгүүдэд агаарын бохирдол өндөр байдаг байна. Өнгөрсөн 9,10-р сарын дүнг энэ жилтэй харьцуулахад 2-24 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Агаарын чанарыг Стандарт хэмжилзүйн газраас баталсан стандартын дагуу агаар дахь бохирдуулагч бодис тус бүрээр нь болон хэмжилтийг хэдий хэр давтамжтай хийж байгаагаар нь тогтоодог байна. Ерөнхийдөө стандартыг хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд нөлөөлөх байдлаар нь хэмжээг нь тогтоож байна. Үүнд хүхэрлэг хий, азотын давхар исэл, том ширхэгт тоосонцор буюу PM 10, нарийн ширхэгт тоосонцор буюу PM 2.5, нийт тоос, нүүстөрөгчийн дутуу исэл, озон болон хүнд метал, хар тугалга багтдаг байна.

Мэдээлэл хүргэхэд Агаарыг түгээмэл бохируулагч бодисууд хүний бие эрхтэн тогтолцоонд 4 үндсэн чиглэлээр нөлөөлөл үзүүлж байгаа гэсэн судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлнгээс гаргасан байдаг байна. Амьсгалын замын эрхтэн тогтолцоо, зүрх судас, дархлаа болон дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эдгээр бодисууд нөлөөлж байна. Зүрх судасны өвчлөлийн 20 орчим хувь, уушгины хавдрын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүссэн байна гэсэн тоог гаргажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 5 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 7 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 8 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 8 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 10 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 12 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 12 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр