​НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ ИРЭХ ЖИЛ 50 ТЭРБУМААР ТАНАГДАНА


2018 оны улсын төсвийг өнөөдөр баталсан. Тэгвэл нийслэлийн төсөв 12 сард багтаанд батлах ёстой. Төсвийн төсөөлөлд нийслэлээс улсын төсөвт бүрдүүлдэг орлого дээр 50 гаруй тэрбум төгрөг энэ жил нэмээд байгаа юм.


Өвөл болох гээд байхад хурлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэд Нийслэлийн иргэдийн хурал ороод байгаа юм. Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлэг . Цөөнх нь ажлыг мушгиж, харлуулж, иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Зөвхөн нөгөө намаа буруутгах, харлуулах үүднээс нийслэлийн засаг захиргааны ажлыг буруутгасан байдлаар харуулж байгаа гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Арванхоёрдугаар сарын 5-ны дотор нийслэлийн төсвийг батална гэж хуульд заасан. Арванхоёрдугаар сард багтааж нийслэлийн төсөв батлах ёстой. Ирэх онд нийслэлийн төсөв нэлээд багасах шинжтэй гэж байгаа. Төсвийн төсөөлөлд нийслэлээс улсын төсөвт бүрдүүлдэг орлого дээр 50 гаруй тэрбум төгрөг энэ жил нэмжээ. Тэгэхээр ирэх оны нийслэлийн хөрөнгө оруулалтын төсвөөс ийм хэмжээний хөрөнгө хасагдаж байна.


Эдийн засаг хүнд байгаа ч бүтээн байгуулалт руу чиглэсэн төсөв рүү нийслэл анхаарна гэж байна. Зам, уулзвар, гүүр өргөтгөж түгжрэлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэгт тодорхой хөрөнгүүдийг суулгаж өгнө гэж байгаа юм. Өнгөрсөн жилээс Хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр байсан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, сурагч, оюутны автобусаар зорчих зориулалтын 35 тэрбум төгрөгийн хөрөнгийг хот дээр авч ирсэн . Нийслэлээс нийтийн тээвэрт жил бүр 100 тэрбум төгрөг сул өгч байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 4 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 6 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 7 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 9 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 9 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 10 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 11 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 13 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 13 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 14 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 15 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 15 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр