ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДРОВ


Баянхонгор аймгийн прокурорын газраас санаачилан аймгийн тус аймгийн бүх сумдын хамтарсан багуудын дунд "Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 10-ний өдрүүдийн хооронд 1 үе шаттайгаар зохион байгуулсан байна. Гэр бүлийн орчин дахь хүүхдийн болон гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийн эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсооход төрийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, уралдаанд оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачлагыг шийдвэр гаргах түвшинд хүргэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажлыг төлөвлөхөд уралдааны зорилго оршижээ. Эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалтыг аймгийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа, аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Сарангарав, аймгийн Цагдаагийн газрын ГБХХЭГХУС-ын ахлах мэргэжилтэн Г.Буйрцэнгэг, Боловсрол соёл, урлагийн газрын монгол хэл бичиг, уран зохиолын мэргэжилтэн Б.Одгэрэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр 8 сумдын хамтарсан багаас ирүүлсэн 13 эссэг логик дэс дараалал,утга найруулга, хөндсөн асуудал, дэвшүүлсэн санааавч хэрэгжүүлэх ажил зэрэг шалгуурүзүүлэлтээр шалгаруулсан байна. Улмаар Баянцагаан сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн ахлагч Г.Энхбаярын бичсэн эссэ "Тэргүүн" байранд, Жаргалант сумын Болосвролын нийгмийн ажилтан Г.Нарангэрэлийн бичсэн эссэ "Дэд" байранд тус тус шалгарчээ. Шагнал гардуулах ажиллагааг аймгийн прокурорын газарт зохион байгуулж, орон нутгийн телевиз, вэб сайтуудаар нийтэд сурталчилсан байна. Тус ажил нь өнөө үед гэр бүлийн хүчирхийлэл түүнээс үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон, хамтарсан багуудаасхийж гүйцэтгэх, хэрхэн анхаарч ажиллах талаар асуудал дэвшүүлсэн төрийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлсон ихээхэн үр дүнтэй ажил болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 2 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 4 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 5 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 5 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 6 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 7 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 7 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 8 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 9 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 11 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 11 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 11 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 12 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 13 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 13 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр