ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭСЭН ТУЛ ШАЛГАЛТ ЦУЦЛАГДЖЭЭ


Төрийн албаны зевлөлөөс 2017 оныг "Хариуцлага сахилга, үр дүнгийн жил" болгон зарласантай холбогдуулан, энэ ажлын хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт зохион байгуулж байгаа удирдах ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтын явцад хөндлөнгийн, гэнэтийн шалгалт хийж байгаа билээ. Шалгалтын хоёр дахь Ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

Тус аймагт Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга, Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баян-Уул, Дашбалбар сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдахаар зарлагдсан юм.

Ажлын хэсгийнхэн нээлттэй сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа, эсэхийг бичиг баримттай нь тулгаж үзэхэд Гурванзагал сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 5 иргэн ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан тул уг сонгон шалгаруулалтыг цуцалжээ. Хөлөнбуйр сумын цэцэрлэгийн эрхлэгч, Баян-Уул, Дашбалбар сумын дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явагдсан байна.

Ажлын хэсгийнхэн Дорнод аймагт ажиллах хугацаандаа албан тушаалтныг томилж, чөлөөлсөн шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, хууль зөрчин томилогдсон албан хаагчдын судалгааг гаргаж, зөрчлийг арилгуулах юм. Мөн эрх нь зөрчигдсөн төрийн албан хаагчдын өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай танилцахын зэрэгцээ орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний талаар ард, иргэд албан хаагчдаас түүвэр судалгаа авах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 55 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр