2017 ОНЫ СПОРТЫН АВАРГААР ӨМНӨД БҮСИЙН БАГ ТАМИРЧИД ШАЛГАРЛАА


ОБЕГ-ын харьяа 'Аврагч' биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын 15 багийн 300 орчим тамирчин оролцон хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.

Алба хаагчдын аварга шалгаруулах 2017 оны спортын тэмцээн сагсан бөмбөг, сонс эргэлт, бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгал гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан.

Сагсан бөмбөгийн тэмцээний төрөлд , эрэгтэйчүүдээс Алтан медалийг Өмнөд бүс, мөнгөн медалийг Хойд бүс, хүрэл медалийг Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид хүртсэн бол эмэгтэйчүүдээс алтан медалийг Нийслэлийн Онцгой байдлын газар, мөнгөн медалийг Өмнөд бүс, хүрэл медалийг баруун бүсийн баг тамирчид хүртлээ.

Энэ төрөлд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдаас шилдэг тоглогчийг шалгаруулсан.

Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс, Өмнөд бүсийн тамирчин н.Эрдэнэ-Очир, эмэгтэйчүүдээс баруун бүсийн тамирчин О.Баярмаа нар шалгарлаа.

Сонс эргэлтийн төрөлд, нэгдүгээр байрыг Нийслэлийн Онцгой байдлын газрын тамирчин н.Бямбасүрэн, хоёрдугаар байрыг НОБГ-ын тамирчин н.Түвшинбаяр, гуравдугаар байрыг зүүн бүс н.Лхагвадорж нар эзэлсэн.

Харин бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалын төрөлд нэгдүгээр байранд 9.3 оноогоор НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байранд 9.2 оноогоор Хойд бүс, 9,0 оноогоор НОБГ-ын баг тамирчид шалгарсан юм.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр зургадугаар байрыг Баруун бүс, тавдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дөрөвдүгээр байрыг Онцгой байдлын ерөнхий газар, гуравдугаар байрыг Хойд бүс, хоёрдугаар байрыг Нийслэлийн Онцгой байдлын газар эзэлсэн бол нэгдүгээр байрыг Өмнөд бүсийн баг тамирчид эзлэн Онцгой байдлын албаны алба хаагчдын 2017 оны аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 11 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 2 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 5 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 6 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 7 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 7 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр