ХААСАН АВТОЗАМЫГ НЭЭЛЭЭ


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон аймгийн нутаг дэвсгэрээр их хэмжээний цас орж Хөшөөтийн даваа болон улсын чанартай авто замд мөсөн бүрхүүл тогтож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Иймд орон нутгийн онцгой комисс хуралдаж иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн дайран өнгөрөх авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан юм.

Өнгөрсөн шөнө тус аймгийн Онцгой байдлын газар болон "Орхон АЗЗА" компанийн ажилтнууд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан замын цас, мөсийг арилгаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хэвийн үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар тус нутгийн цаг агаарын нөхцөл байдал сайжирч, авто замын байгууламжийн арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тул тус аймгийн Засаг даргын А/663 дугаар захирамжийн дагуу замын хөдөлгөөнийг 2017 оны 11 сарын 13-ны өдрийн 10 цагаас эхлэн нээлээ.

Мөн улсын ихэнх нутгаар цас их орж зам, даваа халтиргаа гулгаа ихтэй байгаа тул иргэд тээвэрчид та бүхнийг тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг сайтар хангаж, хурдаа зөв тохируулан явахыг мөн Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудын даатгалтай, баталгаатай, мэргэшсэн жолоочтой тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

2017 оны 11 дүгээр сарын 12-ны 20 цагаас 11 дүгээр сарын 13-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 минутын өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 55 минутын өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 1 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 1 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 2 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 3 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 3 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 5 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 5 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 6 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 7 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 8 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 8 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Өчигдөр
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр